хэтрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хэвийн жишиг, зохих хэм хэмжээ, чадал чинээ, хэр зэргээс давах, илүү гарах
- 2.Тогтсон цаг хугацаанаас өнгөрөх
- 1.Ачаа тээш зэргийг сур, дээсээр дээгүүр нь давуулан уяж бэхлэх, хэрэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэтрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэтрэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэтрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэтрээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | хэтрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэтрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нас хэтрэх — а.хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих үеэс давах; б.цэргийн алба хаах нас өнгөрөх
хэрээс хэтрэх — чадал чинээнээс ихэд давах
тоо хэмжээнээс хэтрэх — тогтсон тоо хэмжээнээс илүү гарах, давах
болзоо хугацаанаас хэтрэх — тохиролцсон, тогтоосон хугацаанаас давах
чөлөөний хугацаа хэтрэх — чөлөө зөвшөөрөл авсан цагаас илүү гарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.