Үндсэн хэсэг рүү шилжих

давах

үйл үгнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Юмны дээгүүр зорчин өнгөрөх, цаана нь гарах
  2. 2.
    Хилийн цаана гарах, хил зөрчих
IIүйл үг
  1. 1.
    Хүнд бэрх юмыг туулж дээр нь гарах
IIIүйл үг
  1. 1.
    Бусдыг хүч чадал арга ухаанаар ялан дийлэх
  2. 2.
    Барилдаанд дийлэх, өвдөг шороодуулах
IVүйл үг
  1. 1.
    Тоо хэмжээ нь илүү гарах
  2. 2.
    Юмнаас хэтэрч гарах
  3. 3.
    Дүүрч асгарах, халих
Vүйл үг
  1. 1.
    Хууль, ёсыг зөрчих, үл дагах; ёс зарлиг, хуулийн шийдвэрийг сөрөх

Ойролцоо үг

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)давах
Одоо ирээдүй цаг (-на)давна
Өнгөрсөн цаг (-лаа)давлаа
Өнгөрсөн цаг (-в)давав
Өнгөрсөн цаг (-жээ)давжээ
Үйлдсэн нэр (-сан)давсан
Хэвшсэн нэр (-даг)давдаг
Холбох нөхцөл (-ж)давж
Урьдчилах нөхцөл (-аад)даваад
Болзох нөхцөл (-вал)давбал
Хүсэх (-маар)давмаар
Захирах (-аарай)даваарай
Үгүйсгэх (-хгүй)давахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • босго давах — а.босгон дээгүүр алхаж гарах; б.гэр сууцнаас гарч орох; в.ахих, дэвших, элсэх

  • уул давах — уулын цаана гарах

  • даваа давах — давааны оройг өнгөрөх

  • хашаа давах — хашааны дээгүүр авирч гарах

  • хил давах — хилийн цаана нь гарах

  • хязгаар давах — зах хязгаараас цааш зорчих

  • аюул давах — аюулаас ангижрах

  • саад бэрхшээлийг давах — саад бэрхшээлийн ард гарах

  • зовлон давах — бэрх хэцүүг туулж гарах

  • бэрхшээлийг давах — төвөг, саад, тотгорыг гэтлэх

  • саадыг давах — тохиолдсон бэрхшээлийн цаана гарах

  • ял давах — а.давж заалдан, ялыг хүчингүй болгох, бууруулах; б.ялыг эдэлж дуусгах

  • учраагаа давах — өрсөлдөгч бөхөө унагах

  • гурав давах — наадамд гурван бөхийг давж, дөрвийн даваанд барилдах эрхтэй болох

  • тав давах — наадамд таван бөхтэй барилдаж, өвдөг шороодуулах

  • хориос давах — тоо, хэмжээ нь хорин ширхгээс илүү гарах

  • мөрөө давах — үс гэзэг мөрнөөс доош хэтэрч ургах

  • өвдгөө давах — өвдөгнөөс доош хэтэрч илүү гарах

  • буудсан сум давж тусах — буудсан сум байны дээгүүр гарч цаана тусах

  • амсраа давах — халих, амсраас илүү гарч асгарах

  • эргээ давах — ус гол үерлэх, савнаасаа бялхан халих

  • давж заалдах — хууль. - хоёрдугаар шатны шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол, эсэргүүцэл гаргах

  • зарлиг давах — зарлигийг үл дагах

Хэлц үг

  • даваа давах — хүнд хүчир, саад бэрхшээлийг туулж өнгөрүүлэх

  • Давах даваанд

  • Дайсан учирдаг

Зүйр цэцэн үг

  • Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг

  • Уулзахгүй гэсэн хүнтэй гурав уулздаг

Хоршоо үг

  • дааж давах — дааж гарах

  • давах дийлэх — чадах, ялах

  • давах мэдүүлэх — шийдвэрийг үл дагаж дээш заргалдах

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.