тэвчих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бие, сэтгэлийг хориглож чадах, хүлцэх, юмыг тэсвэрлэн хүлцэж өнгөрүүлэх
- 2.Алдаа дутагдал, муу зуршил, шуналыг халж цээрлэх, огоорох
- 3.Өөрийн юмаа хайрлаж гамнахгүй байж чадах
- 4.Үл хүлээн авах
- 5.шилжсэн утгаАлах, үхүүлэх.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгto tolerate; to endure
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэвчих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэвчинэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэвчлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэвчив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэвчжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэвчсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэвчдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэвчиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэвчээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэвчвэл |
| Хүсэх (-маар) | тэвчмээр |
| Захирах (-аарай) | тэвчээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэвчихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүйтнийг тэвчих — даарах, хүйтэн юманд хайрагдах бэрхшээлийг дааж гарах
доромжлолыг тэвчих — бусдын доромжлолыг хүлцэн өнгөрүүлэх
зовлонг тэвчих — зовлон бэрхшээлийг бие, сэтгэлээ хатамжлан туулах
уурлахыг тэвчих — сэтгэл санааны тааламжгүй байдлаа царайд үл гаргах
амь тэвчих — а.хэн нэгнийг хөнөөхөөс зайлсхийх; б.бусдын амийг егүүтгэх; в.амь үл хайхрах
архи тамхийг тэвчих — архи, тамхийг бүр хэрэглэхгүй болох
худал хэлэхийг тэвчих — худал хэлэхийг цээр хорио болгох
нүүр тэвчих — увайгүй явдал, ичгүүргүй явдал, эрээгүй явдал гаргахыг тэсвэрлэх
авч үл тэвчих — авах сэтгэл хүрэхгүй байх, авч чадахгүй байх
өгч тэвчихгүй байх — өөрийн юмаа хайрлаад бусдад өгч чадахгүй байх
зарлигийг тэвчих — зарлигийг үл хүндэтгэх, зарлигийг эс тоох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.