туулах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ус мөрөн, замын бартаа саадыг гатлах, гарах
- 2.шилжсэн утгаЗовлон зүдгүүр, бэрхшээл саадыг даван өнгөрөөх
- 1.Юмыг дайрч нэвтрэн өнгөрөх
- 2.Алив үйл хэргийг нэвтэрхий мэдэх
- 1.Хүний биед эсэргэнэ гүвдрүү гарч туурах
- 1.Суулгах, чацга алдах.
- 1.талбай эсвэл цаг хугацааг сунгах эсвэл бүрхэх
- Энэ машины зогсоолын үргэлжлэх талбай 3 акр
- Энэ романы үргэлжлэх хугацаа гурван зуун
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | туулах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | туулна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тууллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | туулав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | туулжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | туулсан |
| Хэвшсэн нэр (-даг) | туулдаг |
| Холбох нөхцөл (-ж) | туулж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | туулаад |
| Болзох нөхцөл (-вал) | туулбал |
| Хүсэх (-маар) | туулмаар |
| Захирах (-аарай) | туулаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | туулахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ус туулах — ус гатлах
цас туулах — цас гатлах
шалбааг туулах — шалбааг гатлах, шалбааг га-рах, шалбааг өнгөрөөх
бэрхшээлийг даван туулах — бэрхшээлийг даван гарах
зовлон туулах — зовлонг үүрч гарах
зуд туулах — зудыг даван гарах
туулан ялах — бэрхшээл саадыг даван гарч ялан дийлэх
аян зам туулах — аян зам дайран өнгөрөх
эрдэм номыг туулсан хүн — эрдэм номд нэвтэрсэн хүн
улаан эсэргэнэ туулах — улаан эсэргэнэ туурах
Зүйр цэцэн үг
Туулж барагдахгүй эрдмийн далай
Тоолж барагдашгүй шороон бодол
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.