хязгааргүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хязгаар байхгүй, маш их, хэмжээлшгүй
- 1.төгсгөлгүй цаг хугацаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хязгааргүй |
|---|---|
| Харьяалахын тийн | хязгааргүйн |
| Заахын тийн | хязгааргүйг |
| Өгөх орших тийн | хязгааргүйд |
| Гарахын тийн | хязгааргүйгээс |
| Үйлдэхийн тийн | хязгааргүйгээр |
| Хамтрахын тийн | хязгааргүйтэй |
| Чиглэхийн тийн | хязгааргүй руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хязгааргүй баярлах — маш их баярлах
хязгааргүй далай — хэмжээлшгүй их устай, зах нь үл үзэгдэх далай
хязгааргүй огторгуй — уудам огторгуй
хязгааргүй тоо — төгсгөлгүй тоо
хэмжээ хязгааргүй хэрэглэх — хамаа намаагүй хэрэглэх
эх орондоо хязгааргүй хайртай байх — эх орондоо маш их хайртай байх
хязгааргүй баг цэцэг — урга. - баг цэцгийн нэг их бүлэг; цэцэг нь дороосоо дээш, хөвөөнөөсөө дотогш дэлгэрдэг, баг цэцэг; цацаг хэлбэрт, түрүү хэлбэрт, шүхэр хэлбэрт баг цэцгүүд багтана
Хоршоо үг
хэмжээ хязгааргүй — а.эцэс төгсгөлгүй, хамаа намаагүй; б.маш өргөн уудам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.