хүлэмж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургамлыг гадаад орчны тохиромжгүй нөхцөлөөс хамгаалж ургуулах далд хөрсний байгууламж
- 2.Газар ухаж хийсэн нүхэн гэр;
- 3.олон төрлийн сайхан ургамлыг үзэмж хослуулан тарьсан цэцэрлэг
- 4.гэрэл нэвтрүүлдэг (ихэвчлэн шилэн эсвэл тунгалаг гялгар цаас) хана туурга, дээвэртэй байгууламж; хиймэл нөхцөлд ургамал тарьж ургуулах ба үзэсгэлэнгийн зорилгоор ашигладаг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүлэмж |
|---|---|
| Харьяалахын тийн | хүлэмжийн |
| Заахын тийн | хүлэмжийг |
| Өгөх орших тийн | хүлэмжид |
| Гарахын тийн | хүлэмжээс |
| Үйлдэхийн тийн | хүлэмжээр |
| Хамтрахын тийн | хүлэмжтэй |
| Чиглэхийн тийн | хүлэмж рүү |
| Олон тоо | хүлэмжүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүлэмжийн хий — нүүрсхүчлийн хий – дэлхийн агаар мандалд хүлэмжийн хийн агууламж ихэссэнээс шалтгаалж, уур амьсгалын дулааралт болдог байна
цэцгийн хүлэмж — цэцэг ургуулах дулаан байр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.