Үндсэн хэсэг рүү шилжих

хүч

нэр үг/xut͡ɕʰ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠦᠴᠦ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Аливаа юмны хөдлөх, үйлдэх ид чадал, тамир тэнхээ
  2. 2.
    цэрэгЦэргийн ид чадал, сүр
  3. 3.
    Энэрэл, хайр, ач тус
  4. 4.
    Хөдөлмөр
  5. 5.
    Мал амьтны тарга тэвээрэг
  6. 6.
    Идэвх, идэвхтэй үйл ажиллагаа
  7. 7.
    Хүн, ажилчин, ажилтан
  8. 8.
    Бодосын хөдлөл байдлыг өөрчлөх үйлчлэл буюу энерги
  9. 9.
    Албадлага
  10. 10.
    Эмэгтэй хүнд хүч хэрэглэн хурьцах үйлийн нэр
  11. 11.
    Тооны нэр
IIнэр үг
  1. 1.
    Идээ ундаа зэргийн исгэлэн хахуун амт
IIIнэр үг
  1. 1.
    Бууны замаг мэтийн оньст зэвсэг хэрэглэлийн дэлдэх тийрүүлэхэээр тохируулж хийсэн хэрэглэл.
нэр үг
  1. 1.
    ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай оюуны чадвар эзэмшсэн байдал

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгstrength, power; violence, coercion; energy, life force; empathy; stoutness, fat (of animals); manpower, workforce; force; power

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхүч
Харьяалахын тийнхүчний
Заахын тийнхүчийг
Өгөх орших тийнхүчид
Гарахын тийнхүчнээс
Үйлдэхийн тийнхүчээр
Хамтрахын тийнхүчтэй
Чиглэхийн тийнхүч рүү
Олон тоохүчнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хүч авах — а.чадал чинээ нэмэгдэх; б.бүл хүч нэмэх, хүчин туслалцаа хэрэглэх

  • хүч алдрах — а.чадал муудах, ядарч доройтох; б.тарга хүч нь буурах, эцэж турах

  • хүч барагдах — хүч чадвар мохох, цуцах, тамирдах

  • хүч буурах — а.тамир тэнхээ доройтох; б.мал, амьтны тарга тэвээрэг нь муудах, нимгэрэх

  • хүч бүрэлдэх — тамир суух

  • хүч гаргах/хүчээ гаргах — хүчлэх, чармайх

  • хүч дийлэх — чадал чадвараараа эзэрхэх, давамгайлах

  • хүч залгах — хүч сэлбэх

  • хүч зарах — тамир тэнхээ гаргах

  • хүч мөхөс/хүчин мөхөс — а.хүч дутуу, сул дорой; б.хүн бүл цөөн дутмаг

  • хүч мэдэх — хүч чадал, чадвар чинээний хэрээр болох

  • хүч нийлэх — а.хамтран ажиллах, эвсэх; б.эе эв, дэм дүй харилцан нийцэх

  • хүч нимгэн — а.хүн бүл цөөн; б.хөрөнгө чинээ дутмаг; в.малын тарга хүч бага

  • хүчний байгууллага — хууль хяналт, цэрэг цагдаагийн байгууллага

  • зэвсэгт хүч — хуурай замын ба агаар, тэнгисийн цэргийн хүчин

  • нисэх хүчин — улсын зэвсэгт хүчний нэгэн салбар

  • туслах хүч — туслах цэрэг

  • аав ээжийн хүч — аав ээжийн энэрэл хайр, ач тус

  • түших хүч — найдаж итгэх, дулдуйдах зүйл

  • эмийн хүч — эмийн ач тус, эмийн үйлчилгээ

  • эрдмийн хүч — эрдмийн ач тус

  • хүч өргөх — эрхэм дээд үйл хэргийн төлөө зүтгэх, үйлчлэх

  • хүч үнэлэх/хүчин үнэлэх — а.биеийн хөдөлмөр хийж амьдрах; б.хийсэн ажилд нь тохируулан хөдөлмөрийн харамж тогтоох

  • хүчин зүтгэх — зорьсон хэргийнхээ төлөө машид чармайн ажиллах

  • хүчин мөхөс — а.бяр тэнхээ, чадал дутмаг

  • хүч муу — а.тарга тэвээргээр барагтай; б.юмны дуу чимээ сул, намдуу

  • хүч нэмэх — а.тарга хүч нэмэгдэх; б.хүн бүл хүчин сэлбэх

  • хүчээ тогтоох — хүчээ хадгалах

  • хүчээ хадгалах — а.тарга тэвээргээ үл алдах; б.чадал тэнхээгээ нөөх

  • хүчин зүтгэл — хүч өргөсний гавьяа

  • хүчин төгөлдөр — идэвх нь нүйцэд, бүрэн хүчинтэй

  • хүчин төгөлдөр болох — идэвх нь гүйцэд болох

  • хүчин төгс — хүчин төгөлдөр

  • хүчний хүн — а.хөлслөгдөн зарагдах хүн; б.хүчээ үнэлэн амьдрах хүн

  • хүчний хүргэн — эхнэрийн гэрт ирж ханилсан эр

  • боловсон хүчин — хуучир. - а.эрдэм боловсролтой шинэ мэргэжилтэн, түүний бүрэлдэхүүн; б.мэргэжлийн ажилтан, албан хаагчдыг шилж сонгогч, тэдгээрийг хуваарилж байдаг албан байгууллагын хэлтэс, хэлтсийн ажилтан

  • боловсон хүчний хэлтэс — хуучир. - ажиллах хүчний нөөцийг эрхлэх газар

  • үйлдвэрлэх хүчин — а.ажиллах хүн хүч; б.үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, зэвсэг

  • салхины хүч — салхины үйлчлэл

  • цахилгаан эрчим хүч — цахилгаан гүйдлийн хэмжээ

  • … болон өөр 9

Хэлц үг

  • Ам ихт ангайхад

  • Хүч ихт булаана

  • Дур үгүйд хүчгүй

  • Хүч үгүйд дургүй

  • Хүдэр их арсланг

  • Хүч нэгтэй шоргоолж барина

  • Хүнээс илүү мэднэ гэж биеэ бүү магт

  • Хүч чадал ихтэй гэж хүнийг бүү бас

  • Хүсэл ихтэйгээрээ ноён болдоггүй

  • Хүч ихтэйгээрээ баян болдоггүй

  • Хүч алдахаар

  • Хөлс дэвэрдэг

  • Хүчитний өмнө хав шиг гөлөлзөж

  • Хүч муутын өмнө арслан шиг архирах

Зүйр цэцэн үг

  • Хүчээр мянган жин өргөхөд

  • Аргаар түмэн жин өргөх

  • Хүчээр үзэхээр эвээр үз

  • Хэрэлдэж үзэхээр хэлэлцэж үз

Хоршоо үг

  • ав хүч — хамтын хүч

  • арга хүч — ажил хэргийг хийх ур ухаан, эв дүй түүнд хэрэгтэй хүн хүч

  • бяр хүч — чадал тэнхээ

  • ид хүч — залуу насны цог золбоо

  • хүч тамир — тэнхээ чадал

  • хүч тэнхээ — биед байх чадал

  • хүч чадал — а.ямар нэгэн үйлийг хийж гүйцэтгэх нөөц боломж; б.бяр тэнхээ

  • хүч чармайлт — хүний ажил хийх ид чадал болон хичээл зүтгэл

  • эрч хүч — ажил хэргийг хийж гүйцэтгэх урам зориг

  • сүр хүч — а.цог жавхаа, чадал; б.шилж. эрх мэдэл

  • ач хүч — энэрэл хайр, халамж

  • тэнхэл хүчин — хүч чадал, тамир тэнхээ

  • хүч хөдөлмөр — хүний хийж бүтээх тэнхээ тамир

  • хүч хөрөнгө — а.тухайн ажил хэргийг гүйцэтгэхэд хэрэгтэй хүн хүч болон түүнд шаардлагатай эд мөнгө; б.нийт олны бүтээсэн оюуны болон эдийн зүйл

  • хүч/хүч хөлс — хүний хөдөлмөрийн бүтээмж болон түүнд олгох харамж

  • ааг хүч — ид хүч, ааг омог

  • ацаг хүч — ажиллах хүн хүч болон түүнд олгох хөдөлмөрийн хөлс

  • хүч тарга — адуу малын таргалж хуримтлуулсан тар тамир

  • хүч тэвээрэг — мал, амьтны тарга тэнхээ

  • хүн хүч — а.хөдөлмөрийн чадвартай хүн; б.хүн бүл

Товчилсон үг

  • ГАХЗТ — Гадаадад Ажиллах Хүч Зуучлах Төв

  • ГАХИТ — Гадаадад Ажиллах Хүч Илгээх Төв

  • ТЭХГУУЯ — Түлш, Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам

  • ТЭХУУЯ — Түлш, Эрчим Хүч, Уул Уурхайн Яам

  • ЭХБГ — Эрчим Хүч Борлуулах Газар

  • ЭХБУ — Эрчим Хүч, Барилга Угсралт

  • ЭХБУТ — Эрчим Хүч, Барилга Угсралтын Трест

  • ЭХГУУЯ — Эрчим Хүч, Геологи, Уул Уурхайн Яам

  • ЭХУУГЯ — Эрчим Хүч, Уул Уурхай, Геологийн Яам

Үгийн гарал

Inherited from Middle Mongol ᠬᠦᠴᠦᠨ (küčün), from Proto-Mongolic *küčün, from Proto-Common Turkic *kǖč. Compare Mangghuer kuji, Turkish güç and Kazakh күш (küš).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.