хөгжил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Давшил, дэвшил, цэцэглэл, бадрал
- 2.Баясал, цэнгэл, хөгжөөн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөгжил |
|---|---|
| Харьяалахын тийн | хөгжлийн |
| Заахын тийн | хөгжлийг |
| Өгөх орших тийн | хөгжилд |
| Гарахын тийн | хөгжлөөс |
| Үйлдэхийн тийн | хөгжлөөр |
| Хамтрахын тийн | хөгжилтэй |
| Чиглэхийн тийн | хөгжил лүү |
| Олон тоо | хөгжлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нийгмийн хөгжлийн хуулиуд — нийгмийн дэвшлийн зүй тогтоолууд
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс — хөдөлмөрийн чадвараа хагас болон бүтэн байдлаар алдсан, аль нэг эрхтний согогтой хүмүүс
хөгжил баясал — хөл хөгжөөн, баяр баясгалан
Хоршоо үг
хөгжил дэгжил — урагш давших, хөгжин дэгжих явдал
дэвшил/дэвшил хөгжил — дэвжин өөдлөх явдал
хөгжил цэцэглэлт — мандан бадрах явдал
хөгжил баясгалан — хөгжил баясал
Товчилсон үг
ОУХШБ — Олон Улсын Хөгжил, Шинэчлэлийн Банк
ҮХШХ — Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо
ХХХХ — “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.