хөг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөгжмийн аялгуу зохирон нийлэлдэх нь
- 2.Хөгжмийн зэмсгийн дуурьсах эгшгийг зохих өндөрлөгт нь байрлуулах зарчим;
- 1.Хуц ухнын гүйхийг хориглож хүйсний өмнүүр дүүжлэн уях халхавч
- 2.шилжсэн утгаБог малын хээлтэх, төллөх үе
- 1.Шившиг
- 2.Хачин, этгээд
- 1.Галын өр цог.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөг |
|---|---|
| Харьяалахын тийн | хөгийн |
| Заахын тийн | хөгийг |
| Өгөх орших тийн | хөгт |
| Гарахын тийн | хөгөөс |
| Үйлдэхийн тийн | хөгөөр |
| Хамтрахын тийн | хөгтэй |
| Чиглэхийн тийн | хөг рүү |
| Олон тоо | хөгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөг алдах — дуу хөгжмийн ая хоорондоо зохирохгүй болох
хөг найруулагч — дуу хөгжмийн аялгууг хянан нийлүүлэх хүн
хөг нийлэх — а.дуу хөгжмийн ая аялгуу зохицон найрах; б.юмны аяс шалтгаан зохицох
хөг шилжүүлэх — нэг хөг эгшиг-лээнээс нөгөөд шилжүүлэх
хөг тогтоох — а.дуулах, хөгжимдөх хөг эгшгийн өндөр намыг тодорхойлох; б.хөгжмийг хөглөх, журамлах
хөдөлмөрийн дуу — ажил хөдөлмөр хийхэд гарах элдэв дуу чимээ
хөг үгүйсгэсэн хөгжим — хөг, эгшиглэгээ, зохирлын холбооноос хол хөндий хөгжмийн зохиол
хөг зүүх — хуц ухнад хөг хийх
хуцын хөг — хуцын цавинд уях халхавч
хөг таарах — мал тогтсон хугацаанд төллөх
хөг болох — ичгүүртэй юм болох
ямар хөгийн амьтан бэ — хаашаа янзын амьтан бэ
Хэлц үг
хөгөө тарих — хөгөө чирэх
хөгөө чирэх — а.шившгээ тарих, бусдад элэглүүлж шоолуулах; б.нууц хэрэг нь илрэх; в.ичгэвтэр зүйл хийж олонд жигшигдэх
хөг нь өнгөрөх — үйл явдлын тохитой өрнүүн цаг улиран өнгөрөх
Тэр одоо адуун сүргийг аврах хөг өнгөрснийг ойлгожээ (Зян Рун, Чонон сүлд).
хөгөө тарьж, хөнжлөө хөлдөө чирэх — ичгүүртэй байдалд орох
Хүний оронд манаа манаж, хөгөө тарьж, хөнжлөө хөлдөө чирч яваагаа санахтай, мантай (Д.Гармаа, Уурга алдам жавар).
хөгөө хөлдөө чирэх — шившигээ хутгах
Чи энд надтай бас жаахан мар мар хийсэн бол ч замдаа хөгөө хөлдөө чирэх байсан л даа (Б.Бааст, Ногтруу).
Хүний оронд манаа манаж, хөгөө хөлдөө чирч яваагаа санахтай манатай тархи толгойд нь Бизъяагаас өөр юм бодогдохоо байсан авгай клубын даргыг бараг чирэх шахам гэрэлд гаргаж ирснээ “Төрийн минь сүлд өршөө” гэж уулга алдан зогтусав (Д.Гармаа, Уурга алдам жавар).
Зүйр цэцэн үг
Хөгөө тарьж
Хөнжлөө хөлдөө чирэх
Хоршоо үг
хөг аялгуу — хөгжмийн яруу сайхан хэмнэл
хөг дуу — дуу хөгжмийн аялгуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.