хөндөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хөдөлгөх, хүрэлцэх, өдөх
- 2.Хүндтэй идээнд эхэлж гар хүрэх;
- 3.Шагай няслах, шүүрэх үед халт шүргэх;
- 4.шилжсэн утгаМалаа агтлах, имнэхийн хүндэтгэл
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөндөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөндөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөндлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөндөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөнджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөндсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөнддөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөндөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөндөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөндвөл |
| Хүсэх (-маар) | хөндмөөр |
| Захирах (-аарай) | хөндөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөндөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эмзэг газрыг нь хөндөх — а.эмзэг өвчтэй газар нь хүрэх; б.шилж. ярьж болохгүй буюу хүний сэтгэлийг тавгүйрхүүлэх сэдвээр ярих
үг хөндөж асуух — үг сэдэж асуух
газар хөндөх — тахилга шүтээнтэй, онгон газар нутгийн хөрсөнд зүй бусаар хүрэх
хүний нэр төрийг хөндөх — хүний нэр төрд халдах
үрээгээ хөндөх — үрээгээ агтлах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.