цааш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нааш гэдгийн эсрэг утга, чанагш
- 2.Товлосон хугацаанаас хойш, дараа
- 3.Өөр, бусад
- 4.Үйл үгийн захирах хүсэх төлөвийн ард орж хүч нэмэгдүүлэх, шургуу шаардах утга илэрхийлнэ
- 5.цаг хугацаа эсвэл орон зайн хувьд хол байгаа
- усан онгоц 5 бээр хол (эсвэл цаана) байсан
- цэнгүүн 2 долоо хоног (эсвэл цааш) болсон
- алс өмнө 18-р зуунд
Эсрэг үг
Нийлмэл үг
цааш бай! — чанагш, хол бай!
цааш бол! — эндээс холд!
цааш болох — а.хол болох; б.хойшлогдох, сунжрах
аравдаас цааш — арав хоносны дараагаар
маргаашаас цааш — маргааш өдрөөс хойш
үүнээс цааш — үүнээс хойш
үүнээс цааш юмгүй — үүнээс өөр юмгүй
тогловол тоглог цаашаа — тогловол тоглог яадаг юм
үхэг цаашаа — үхвэл үхэг, яавал яаг
хэлэг цаашаа — яршиг төвөг хэлэг
яваад үзэг цаашаа — яршиг, явна биз
Хэлц үг
цаашаа ч үгүй, наашаа ч үгүй — гацах
цааш[аа] харах — (хар яриа) үхэх, нас барах
Түүний чинь дараа Өлзийт чи бид хоёрыг их сэжиглэсэн гэдэг. Тэр ашгүй эрлэгийн авралаар цаашаа харсан юм (П.Хорлоо, Говийн хүү).
Эндэхийн хэдэн зөнөгийг цааш харахаар энэ юмнууд бидний гар дээр сул ирнэ (Х.Зандраабайдий, Цаг бусын хувилгаад).
цааш [нь] харуулах — (хар яриа) хүн, амьтныг алах, хороох
Тэр хоёр талийгч хүн Хятадад элэгтэй тул тэднийг цааш нь харуулах явдал Сайн Ноён ханы зэрэг хүнд ашигтай байжээ (Б.Ринчен, Үүрийн туяа).
цааш нь хийх — (хар яриа) хүний амь насыг бүрэлгэх
Дээрх хэргээр шалтгаалж, намайг цааш нь хийх зорилготой үйлдэл байсан гэж бодож байна. Харамсалтай нь тэд амжсангүй.
↑ хамраасаа цааш хардаггүй
↑ хүйтний ам наашаа, хөхүүрийн ам цаашаа
↑ хянган хамрыг нь цааш хийх
Нааш харагсдын магнайд тос
Цааш харагсдын борвинд сүх
Хүн сайн ч хэлэхээс нааш санадаггүй
Цааш нимгэн ч чичихээс нааш цоордоггүй
Цаг мөчийг эрдэнэ шиг үз
Цааш чармайхаа үүрд бод
Хоршоо үг
цааш нааш — чанагш нааш
нааш цааш — а.урдуур хойгуур; б.ийш тийш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.