цог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дөл, утаа нь барагдсан ч, галтайгаа байгаа нүүрс
- 1.Сүр сүлд, жавхаа, ид хав
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цог |
|---|---|
| Харьяалахын тийн | цогийн |
| Заахын тийн | цогийг |
| Өгөх орших тийн | цогт |
| Гарахын тийн | цогоос |
| Үйлдэхийн тийн | цогоор |
| Хамтрахын тийн | цогтой |
| Чиглэхийн тийн | цог руу |
| Олон тоо | цогууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аргалын цог — аргалын шатсан гал
модны цог — модны шатаад утаагүй болсон галтай нүүрс
нүүрсний цог — нүүрсний утаагүй болсон гал
цог жавхлан нь буурах — сүр хүч, жавхаа нь доройтох
ид цог нь бүрдэх — ид хав нь цогцлох, бий болох
Хэлц үг
цог дээр суусан юм шиг — өргөсөн дээр суусан юм шиг
цог дээр суух/суусан юм шиг — гэнэт, огцом байж сууж ядах
Хол замд явах гэж байж хүү минь болсон идээнээсээ амсаад яв. Цог дээр суусан юм шиг сандарч тэвдээд яахав ээ.
↑ нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой
Царай нь тордмол өнгөтэй
Цог нь бордмол янзтай
Хоршоо үг
гал цог — а.юмны илч гарган шатаж буй үе болон утаа нь барагдаж галтайгаа байгаа нь; б.шилж. хийморьлог, сэргэлэн
цог жавхаа — сэргэлэн цовоо, ид хавтай
цог жавхлан — сүр хүч, жавхаа
цог заль — а.цовоо сэргэлэн, ид хавтай; б.оюун ухаан хурц дайчин
цог сүлд — хийморь жавхаа
цог учрал — өлзий, бэлэгтэй учрал
цог үзэмж — сүр сүлд, үзэсгэлэн жавхаа
цог хийморь — сүр сүлд, өнгө жавхаа
ид цог — ид хав
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.