цор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хаж, сааль хийх муруй мод.
- 1.цор ганц/цорын ганц (гав ганц, орь ганц), цор ганц үлдэх (гав ганц үлдэх), цор ганц хоцрох (аав ээж, хамаатан садангүй ганцаар хоцрох), цор ганц хүүхэд (орь ганц хүүхэд).
- 1.цор цор (а.бага хүүхдийн, ахмад хүний өөдөөс үг сөрөх байдал; б.багачууд хүүхдийн бага зэрэг ханиалгах байдал; в.бялзуухай зэргийн цурхиралдах дуу чимээний байдал; г.олны тэмцэн цуугилдах; д.шилж. улайссан төмрийг усанд дүрэхэд гарах дуу чимээний байдал), цор цор хийх (бага хүүхдийн, ахмад хүний өөдөөс үг сөрөх), хүний өөдөөс цор цор хийх (ахмад хүний өөдөөс үг сөргөх), хүүхэд цор цор хийх (бага хүүхдийн бага зэрэг ханиалгах), бялзуухай цор цор хийх (бялзуухайны цурхиралдан дуугарах).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цор |
|---|---|
| Харьяалахын тийн | цорын |
| Заахын тийн | цорыг |
| Өгөх орших тийн | цорд |
| Гарахын тийн | цороос |
| Үйлдэхийн тийн | цороор |
| Хамтрахын тийн | цортой |
| Чиглэхийн тийн | цор луу |
| Олон тоо | цорууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.