цутгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гол мөрний усны, нуур, тэнгис, далайд урсан орох, нийлэх
- 2.Бороо сэхээ өгөхгүй үргэлжлэн орох
- 3.Хувин саваар усыг юүлэхдээ хамаагүй үсэргэн, цогсолтгүй хийх, асгах
- 4.Төмөрлөг зэрэг юмыг хэвэнд хийж, хайлуулах
- 5.Албадан уулгах
- 6.шилжсэн утгаХөлс, ихээр гарах
- 7.шилжсэн утгаБусдад хээл хахууль өгөх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto pour in; flow; stream; cast; mould, mold
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цутгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цутгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цутгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цутгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цутгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цутгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | цутгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | цутгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цутгаад |
| Болзох нөхцөл (-вал) | цутгавал |
| Хүсэх (-маар) | цутгамаар |
| Захирах (-аарай) | цутгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | цутгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
далайд цутгах — далайн усанд гол мөрний ус нийлж орох
нууранд цутгах — нуурын усанд гол мөний ус нийлж урсах
бороо цутгах — бороо ус асгах мэт орох
ус цутгах — их ус зогсолтгүй хийх
үсэг цутгах — үсгийн хэвэнд хайлмалыг хийж царцаах
шатар цутгах — шатрын хэвэнд хайлмал хийж царцаах
ам руу нь цутгах — шингэн зүйлийг албадан уулгах
хар хөлс цутгах — хөлс нь ихээр гарч урсах
хахууль цутгах — бусдад хахууль өгөх
хээл цутгах — бусдад хээл хахууль өгөх
мөнгө цутгах — бусдад мөнгөн хахууль өгөх
Хоршоо үг
асгах цутгах — их усыг гоожуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.