цуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цууны хүчлийн /хоолны/ 3-16%-ийн усан уусмал, хоол амт оруулах, нөөш, идэшний зүйл дарахад хэрэглэнэ
- 1.Нэр алдар
- 1.Олон түмний дунд тархсан эзэнгүй худал үг, яриа
- 1.цуу цуу аялга. (ямааг дуудах аялга).
- 1.Гэнэт цуулах, цуурах байдал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгvinegar
- нэр үгrumour
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цуу |
|---|---|
| Харьяалахын тийн | цууны |
| Заахын тийн | цууг |
| Өгөх орших тийн | цууд |
| Гарахын тийн | цуунаас |
| Үйлдэхийн тийн | цуугаар |
| Хамтрахын тийн | цуутай |
| Чиглэхийн тийн | цуу руу |
| Олон тоо | цуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цуу хийх — хоолондоо цуу холих
цууны хүчил — өнгөгүй, өвөрмөц үнэртэй шингэн
алдар цуутай хүмүүс — алдартай хүмүүс
нэр цуу нь түгэх — нэр алдар нь түгэх
цуу үг — худал үг
цуу тараах — худал яриа, цуурхал олны дунд түгээх
цуу татах — зад татах, цууртал татах
цуу цохих — хэмх цохих, цууртал цохих
Хэлц үг
Цуу нь чуулганд
Цуурай нь хаданд
Цуу үг цулбуургүй
Цуутай хүүхэн бүтэлгүй
Цуутай хүүхэн холбуургүй
Хоршоо үг
алдар цуу — олонд түгсэн нэр алдар
нэр цуу — олон даяар магтагдаж дуурссан алдар
Үгийн гарал
From Chinese 醋 (cù).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.