цэгц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эмх замбараа, дэглэм журам
- 2.Эгц шулуун, тэгш сайхан
- 3.шилжсэн утгаХүний зан төлөв шулуун шударга, оюун ухаан төв тодорхой байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цэгц |
|---|---|
| Харьяалахын тийн | цэгцийн |
| Заахын тийн | цэгцийг |
| Өгөх орших тийн | цэгцэд |
| Гарахын тийн | цэгцээс |
| Үйлдэхийн тийн | цэгцээр |
| Хамтрахын тийн | цэгцтэй |
| Чиглэхийн тийн | цэгц рүү |
| Олон тоо | цэгцүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эмх цэгцтэй байх — эмх замбараатай байх
цэгц биетэй — тэгш сайхан биетэй
цэгц зантай — шулуун зантай
цэгц хүн — төв зантай хүн
Хэлц үг
Цэцэг жимс хоёрыг чийг шим холбоно
Цэгц журам хоёрыг чин сэтгэл холбоно
Цэцэг навч уулын чимэг
Цэгц найр ёсны чимэг
Хоршоо үг
эмх цэгц — эд юмны эмх журам, замбараа
цэгц журам — гуйвшгүй бат журамтай байдал
цэгц шулуун — шударга шулуун
цэгц шударга — чигч шударга, шулуун шударга
эрс цэгц — хүний зан төлөв шударга шулуун, үнэнч, тууштай байх нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.