чиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шулуун, эгц, зүг
- 2.Учир, зорилго, чиглэл
- 1.Дэрс, зэгс, бургас зэргээр сүлжсэн элдэв хэрэглэл
- 1.Хүн, амьтны яс хугарсан, бэртэж гэмтсэнд газарт түшиг болгон хавчиж барьж боох нарийн мод, хавтгай бэлдэц
- 1.Гэнэт яг болох байдал
- 1.Дутагдах утга илтгэх сул үг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чиг |
|---|---|
| Харьяалахын тийн | чигийн |
| Заахын тийн | чигийг |
| Өгөх орших тийн | чигт |
| Гарахын тийн | чигээс |
| Үйлдэхийн тийн | чигээр |
| Хамтрахын тийн | чигтэй |
| Чиглэхийн тийн | чиг рүү |
| Олон тоо | чигүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чиг алдах — зүгээ алдах)
алсын чиг — алсын зорилго
ажлынхаа чигийг олох — ажлынхаа учир, зорилгыг мэдэх
аг чиг байх — чимээ сураггүй байх
учир чиг нь мэдэгдэх — учир начир, зорилго нь мэдэгдэх
чиг үүд — хулсны ширхэг, зэгс дэрсний ишээр хийсэн үүд, цонхны хаалт хөшиг
чиг барьж боох — бэртсэн газар нь нарийн мод, бэлдэц барьж боох
гарт нь чиг барих — бэртсэн гарт нь чиг барьж боох
уурганд чиг барих — хугарсан уурганд нарийн мод барьж уях, хүлэх
чиг жигнүүр — нарийн модыг зэрэгцүүлэн хийсэн жигнүүр
чиг хийх — яг таг хийх
ажил чиг яахав дээ — ажил яах вэ, болно
даан чиг — даан ч
тийм болов чиг — тийм болсон ч
тэр чиг яах вэ — тэр яах вэ, болно
Хэлц үг
таг чиг болох — а.огт чимээгүй байх; б.хэл сураггүй болох
Чиг мэт эвхэж
Чулуу мэт зангидах
Чиг харавч хайр
Чимхээд өгөвч сэтгэл
Хоршоо үг
зүг чиг — зүг
чиг шулуун — эгц шулуун
баримжаа/чиг баримжаалал — а.өөрийнхөө болон бусдын байрлалыг орчинтойгоо харьцуулан тодолхойлох; б.тодорхой нэг эрх ашгийн үүднээс үйл ажиллагаандаа баримтлах чиг шугам; в.нөхцөл байдлыг зөв үнэлэн тунгаасны үндсэн дээр, учрыг нь олох, цаашдын чиг хандлагаа тогтоох чадвар
чиг баримжаа — зорилго чиглэл
чиг журам — ариун зорилгоо болгосон журам
чиг хандлага — ямар нэгэн үйлд хэрэгт баримтлах үзэл санааны чиглэл
аг чиг — чимээ аниргүй, чимээ сураггүй
учир чиг — аливаа зүйлийн зорилго, чиглэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.