хандлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хандах үйлийн нэр, хандах явдал;
- 2.Ямар нэгэн үзэгдэл, бодол, үзэл санааны ерөнхий чиглэл
- 3.Зохиол бүтээлийн үзэл, сэтгэлийн хандлага, чиглэл, дүрээр дамжин илэрдэг дэвшүүлсэн асуудал, зан төрхийг үнэлсэн зохиолчдын ухаарал бодрол зэрэг уран сайхны санааны бүрэлдэхүүн хэсэг.
- 4.тодорхой нөхцөл байдалд гаргах зан авир, үнэ цэн, мэдрэмж, итгэлтэй байдлыг оролцуулсан оюуны цогц бүтэц
- 5.Тогтсон ойлголтоос хэвийсэн үйлдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хандлага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | хандлагад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | хандлагатай |
| Чиглэхийн тийн | хандлага руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зөв хандлага — зөвөөр хандах байдал
эсрэг хандлага — эсрэгээр хандах байдал
суралцагчийн төлөвшил хандлага — суралцагчийн оюун санаа ёс суртахууны амьдралын цогцлол, хөгжил буюу хүмүүжсэн байдал, иргэний болон нийгэмшилтийн нь чанарыг голчлон авч үзсэн ойлголт
Хоршоо үг
чиг хандлага — ямар нэг үйл хэрэгт баримтлах үзэл санааны чиглэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.