чимээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмнаас гарах дуу авиа, анир
- 2.Сураг ажиг, мэдээ
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чимээ |
|---|---|
| Харьяалахын тийн | чимээний |
| Заахын тийн | чимээг |
| Өгөх орших тийн | чимээд |
| Гарахын тийн | чимээнээс |
| Үйлдэхийн тийн | чимээгээр |
| Хамтрахын тийн | чимээтэй |
| Чиглэхийн тийн | чимээ рүү |
| Олон тоо | чимээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чимээ авах — а.дуу анир гарах; б.явсан хүнээс сураг мэдээ сонсох
чимээ имээгүй — а.чив чимээгүй; б.огт мэдээ сураггүй, таг чимээгүй
чимээ намсгагч — машин механизм зэргийн дуу чимээг нам болгох хэрэгсэл
чимээ өгөх — мэдээ чимээ, дохио тэмдэг мэдэгдэх
чимээ чагнах — чимээ анир сонсохыг чих тавин хүсэн хүлээх
Хэлц үг
Чимээ авъя гэвэл сонсогдохгүй
Чичээд авъя гэвэл торохгүй
Хоршоо үг
чимээ имээ — чимээ анир, чимээ сураг
чимээ амиа — дуу чимээ анир
чимээ анир — дуу шуугиан, дуу чимээ
чимээ чийр — дуу чимээ
чимээ шуугиан — дуу шуугиан
бараа чимээ — харагдах байдал, сонсдох дуу
ажиг чимээ — сураг чимээ
мэдээ чимээ — сураг ажиг
чимээ ажиг — сураг чимээ, хэл чимээ
сураг чимээ — мэдээ чимээ, ажиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.