шуугиан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа хөдөлгөөн, дуу зэргээс сонсдох чимээ
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmurmur, noise (of wind, of crowds); rumors
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шуугиан |
|---|---|
| Харьяалахын тийн | шуугианы |
| Заахын тийн | шуугианыг |
| Өгөх орших тийн | шуугианд |
| Гарахын тийн | шуугианаас |
| Үйлдэхийн тийн | шуугианаар |
| Хамтрахын тийн | шуугиантай |
| Чиглэхийн тийн | шуугиан руу |
| Олон тоо | шуугианууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шуугиан ихтэй газар — чимээ ихтэй газар
шуугиан гаргах/шуугиан дэгдээх — олонд дуулиантай яриа тараах
хүүхдийн шуугиан — хүүхдийн тоглон наадах, ярилцах дуу чимээ
Хоршоо үг
наргиан шуугиан — олны баясан цэнгэх дуу чимээ
үймээн шуугиан — олон хүний будлиан самуун, эмх замбараагүй байдал
хэрүүл шуугиан — хүмүүс хоорондоо ямар нэгэн зүйлээс болж үл тохиролцон маргалдах нь
чимээ шуугиан — дуу чимээ
Үгийн гарал
шуугих (šuugix, “to rustle”) + -аан (-aan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.