чирэгдэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чирэгдэх үйлийн нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чирэгдэл |
|---|---|
| Харьяалахын тийн | чирэгдлийн |
| Заахын тийн | чирэгдлийг |
| Өгөх орших тийн | чирэгдэлд |
| Гарахын тийн | чирэгдлээс |
| Үйлдэхийн тийн | чирэгдлээр |
| Хамтрахын тийн | чирэгдэлтэй |
| Чиглэхийн тийн | чирэгдэл лүү |
| Олон тоо | чирэгдлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чирэгдэл ихтэй — чирэгдэж тээр садаа болох зүйл их
Хоршоо үг
гамшиг чирэгдэл — зовлон бэрхшээл
зардал чирэгдэл — бүтэмж муутай, төвөг бэрхшээлтэй ажил үйлд үрэгдэх мөнгө төгрөг
саад чирэгдэл — ажил хэрэгт тээр садаа болох зүйл
татагдал чирэгдэл — юмны саатал удаашрал
төвөг чирэгдэл — саад бэрхшээл, уршиг нөлөө
үрэгдэл чирэгдэл — ажил явдал ихтэй байх, үр ашиггүй байх нь
чирэгдэл сүйтгэл — аливаа ажил үйлийг хийхэд төвөг бэрхшээл ихтэй, зардал мөнгө их шаардагдах нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.