чих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн амьтны сонсох эрхтэн
- 2.Сонсгол
- 1.Аливаа юмны хажууд дэлбийж гарсан чих мэт хэлбэртэй зүйл; бариул
- 1.Тарьсан тарианы анх цухуйсныг нь
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгear
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | чих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | чинэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | чилээ |
| Өнгөрсөн цаг (-в) | чив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | чичээ |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | чич |
| Урьдчилах нөхцөл (-аад) | — |
| Болзох нөхцөл (-вал) | чивэл |
| Хүсэх (-маар) | чимээр |
| Захирах (-аарай) | — |
| Үгүйсгэх (-хгүй) | чихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
адууны чих — адууны сонсох эрхтэн
дэлдэн чих — том бөгөөд хэлбэртэй чих
урт чих — а.чих унжуу хэлбэртэй; б.шилж. ховонд дуртай, хов ярих дуртай
хөөрхөн чих — чихний хэлбэр зохистой
хулгар чих — хүн амьтны чихний омог бага
чих багатай — жижигхэн чихтэй
чих булагтах — чихэн дотор идээлэх, үрэвсэх
чих томтой — том чихтэй
чихний гэдэс — чихний дэлбэнгийн унжсан хэсэг
чихний дэлбэг — чихний хуудас
чихний дэлбээ — чихний дэлбэг
чихний омог — чихний мөөрийн дээд хэсэг
чихний сүв — чихний доторх нүх
чихний сүйх — эмэгтэй хүний зүүх нэгэн зүйл ээмэг
чихний унжлага — чихний гэдэс
чихний ухуур — чихний хулхийг ухахад зориулсан хэрэгсэл
чихний хөвөө — чихний дэлбэг тойрсон ирмэг
чихний хуудас — чихний дэлбэг
чихний чимэг — а.чихэнд зүүх гоёл чимэг; б.шилж. яруу сонсголонтой, сонсоход сайхан
чихний цэцэг — зарим хүний чихэн дээр байдаг жижигхэн цэцэг шиг хоргүй хавдар
чихний язгуур — чихний арын уг
чих хатуурах — сонсгол муудах, сулрах
чих сонор — а.сонсгол сайн; б.юмыг дуулж мэдэхдээ авьяастай
алдагдсан адууныхаа хойноос чих тавих — алдагдсан адууныхаа сургийг сонсох, дуулахыг хичээх
багшийнаа яриаг чих тавин сонсох — багшийнхаа яриаг ихэд анхааран сонсох
чих нь унах — юмны бариул салж унах
чих нь эвдрэх — эд зүйлийн бариул нь эвдрэх
бууны чих — бууны гол төмрийн гадна талд дарь тавьж авалцуулах
бяцхан хонхорхой хэсэг
бүрхээрийн чих — бүрхээрийн дотор архины тосгуур хувинг дүүжлэхээр бүрхээрийн хоёр этгээдэд хийсэн тээглүүр, бариул
малгайн чих — чих хамгаалах зорилгоор малгайн хоёр талд хийсэн сөхөж буулгаж болдог зүйл
тогооны чих — тогоог барихад зориулан хийсэн чих мэт хэлбэртэй бариул
тэрэгний чих — үхэр, морь, тэмээн тэрэгний хүрдний нүхнээс гадагш илүү гарсан голын хоёр үзүүр
чих цуу — тэрэгний тэнхлэгийн хүрдний нүхнээс гадагш гарсан голын хоёр үзүүрт торгох гадас
чихэн боов — гурилаар хийх нэг зүйл боов
гахайн чих — урга. - гуу жалга, элсэрхэг чийгтэй хөрсөнд ороож ургадаг, зүрхэн болон дугариг хэлбэрийн навчтай өвс
тарианы чих — тарианы анх цухуйсныг нь
Хэлц үг
чих нь алт болох — а.элдэв марзан яриа сонссоор тоохоо болих, ичихгүй болох; б.бага залуу хүн, эрээ цээргүй үг яриа сонсох
чих дэлдэх — сонсдох, дуулдах
чих дэлсэх — чих дэлдэх
чих зөөлөн — зөөлөн чихтэй, дуулгавартай
чих тавих — а.сураг мэдээ сонсох, дуулахыг хичээх; б.ихээхэн анхаарч сонсох
чих урт үл тааш — урт чихтэй, хов жив, элдэв юмыг сонсомтгой
чих халууцуулах — муу юм сонсгох, бүтэлгүй юм дуулгах
чих хатуу — дүлий, муу сонсдог, сонсгол муутай
чих цохих — дам сонсож мэдэх
чихний үдээр таслах шахах — хэтэрхий чанга дуугарах, хашгирах, орилох
чихний хэнгэрэг хагалах шахах — чихний үдээр таслах шахах
чихнийхээ хажуугаар өнгөрөөх — дуулаагүй дүр үзүүлэх, хэлсэн ярьсан зүйлийг хайхралгүй өнгөрөөх
чихнээс хонх уях — а.үглэх, янших; б.муу зүйл хийж янз бүрийн юм дуулгах
чихэнд хүрэх — дуулдах, сонсогдох
чихэнд чийр болох — үг яриа, дуу чимээний сэтгэлд нийцэхгүй, тааламжгүй байх
нүд чих болох — а.хүүхдийн өвгөд хөгшдөд үзэх сонсоход нь тус дэм болох; б.итгэл найдвар, түшиг болох
нүдэн балай чихэн дүлий — дургүй учраас харсан ч хараагүй юм шиг, үзсэн ч үзээгүй юм шиг байх
нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргах — анхааралгүй байх, хүний хэлснийг үл тоомсорлох
чих амар — тайван амгалан
Хөдөө гарч нэг өдөр ч атугай чих амар суух юмсан гэсэн яриа хаа сайгүй чих дэлдэнэ. Энэ ч аргагүй юм. Хэн амар тайван нам гүм орчинг хүсэхгүй билээ дээ.
чих амрах — чихэнд чийр болсон зүйл сонсогдохоо байх
Шавь нь ажлаа хийхгүй л байгаа харагддаг бололтой. Дандаа хэл аманд өртөх юм. Сургагчийн чих хэзээ амрах юм бол доо.
чих баярлах/баясах — бэлэгтэй сайн чимээ буюу ерөөл бэлэгдэл сонсох
Чих баярлаж, урам зориг нэмэхээр үг хэлдэг шүү өвөө минь.
чих нь буух — хүний айх эмээх сүрдэх
Чих нь буугаад, сүнс нь зайлчихсан.
чих нь халуу оргих — юм сонсохын совин мэдэгдэх
За хөөрхийг одоо муулахаа больцгооё оо. Чих нь халуу оргиж байгаа байх.
чих нь халууцах — ичих
Хөөрхий минь чих нь халууцаж байгаа байх даа. Би ч хүн амьтан муулаад байдаггүй л дээ. Гэхдээ л...
чих хангинах — совин мэдэгдэх
Баруун чих хангинавал эд юманд харш буюу гарз гарах, эвдрэх гэмтэхийн ёр гэнэ.
чихгүй толгой оргих — хэлсэн дуудсаныг нь сонссонгүй гэж аядах
Хүүе чи миний хэлж байгаа зүйлийг сонсож байна уу, хүн юм яриад байхад чихгүй толгой оргиод байх юм.
чихний хажуугаар өнгөрөөх — ойшоохгүй өнгөрөөх
Заримдаа бүр чихний хажуугаар өнгөрөөнө. Яршигтай олон үгнээс тэгэж л өөрийгөө хамгаалахаас аргагүй байдалд хүрдэг.
чихний чимэг — сонсоход сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ (Б.Ринчен, Монгол хэл).
чихэн сонортоо багтах — сонсохыг хүндэтгэсэн ба хошигносон, егөөдсөн зэрэг утга
Шагдар их инээж, вангийн өмнө шүтээд
чихэндээ хонхтой, чээжиндээ тольтой — хэрсүү хашир, сонор сэрэмжтэй мэтийн
Тэгэхдээ ч эдгээр жилүүдэд би ямагт чихэндээ хонхтой, чээжиндээ тольтой урагшилж арай л нэг бүдэрсэн газраа дахиж бүдрэхгүй шулуухан явж байгаа юм л даа (Гэрэлцогт, Түймэр).
чихэндээ тултал завилах — лаглайтал завилж суухыг хошигносон хэллэгХойморт нь зүүн хацартаа сэлэмний сорвитой учраас догшин хэрцгий байдалтай үзэгдэх нэг цоохор хөх цэрэг завилан сууж дэргэд нь Дуйнхар чихэндээ тултал завилан суугаад, Сэрчиний орж ирэхэд их л томорхсон байдалтай (Б.Ринчен, Үүрийн туяа).
Биен талд нь хэлэхэд
Чих тийшээ хазайна
Нүд байгаад сохор
Чих байгаад дүлий
Нүд нь аниатай
Чих нь бөглөөтэй
Нүд нь нүдгүйтэй адил
Чих нь чихгүйтэй адил
Нүд нь нүх болох
- … болон өөр 25
Зүйр цэцэн үг
Нүд байгаад сохор
Чих байгаад дүлий
Үгийн гарал
From Proto-Mongolic *cïkïn; compare Buryat шэхэн (šexen), Kalmyk чикн (çikn), Dongxiang chighin and Mogholi ceqin.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.