шалтаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямарваа нэг ажил явдлаас зайлж бултах башир арга мэх
- 2.Завшаан, тохиол
- 1.Шалтгаа;
- 2.Жирэмсэн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmotive, reason, pretext; occasion; ruse; fetus
- үйл үгpermissive mood in -г (-g) of шалтах (šaltax, “to pretend”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шалтаг |
|---|---|
| Харьяалахын тийн | шалтгийн |
| Заахын тийн | шалтгийг |
| Өгөх орших тийн | шалтагд |
| Гарахын тийн | шалтгаас |
| Үйлдэхийн тийн | шалтгаар |
| Хамтрахын тийн | шалтагтай |
| Чиглэхийн тийн | шалтаг руу |
| Олон тоо | шалтгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шалтаг болгох — аливаа зүйлээс бултан, арга заль тоочих
шалтаг гаргах — арга заль гаргах
шалтаг заах — арга заль хэлэх, далим үсэргэх
шалтаг хайх — арга заль, өө сэв эрэх
шалтаг хийх — онц холбогдолгүй зүйлийг ашиглан, далим үсэргэх
шалтаг эрэх — өө сэв хайх
шалтаг таарах — а.шалтаг олдох; б.завшаан тохиолдох
бие шалтагтай — бие давхар, жирэмсэн
Хэлц үг
шалтаг дээр балтаг — дургүй байсан зүйлд, нэмэр нэрмээс болох, тохиол санамсаргүй таарах; дургүйд хүчгүй болох
Чалчаа хүн
Шалтаг олох
Шалтаг дээр бялтаг
Батга дээр хатиг
Шар улаан нийлбэл өнгө муухай болно
Шалтаг бялтаг нийлбэл явдал муухай болно
Зүйр цэцэн үг
Аян шалтаг аман гудас
Хоршоо үг
аян шалтаг — ямар нэг зүйлээр шалтаг хийж, өөр үйл хэргээс зайлсхийх, завшаан олох, далим болгох зүйл
Үгийн гарал
Proto-Mongolic *šïltag, equivalent to шалтах (šaltax, “to pretend”) + -г (-g).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.