шарил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бурхан Шигмуний цогцсыг хайлуулсны хойно чандар дээр нь тодорсон сувд шиг гэрэлтэй толбо;
- 2.Хутагт хувилгаадын чандраас гарах шар толбо;
- 3.хүндэт. Хүндэтгэвэл зохих хүний хүүр; хүүрийн хүндэтгэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шарил |
|---|---|
| Харьяалахын тийн | шарилын |
| Заахын тийн | шарилыг |
| Өгөх орших тийн | шарилд |
| Гарахын тийн | шарилаас |
| Үйлдэхийн тийн | шарилаар |
| Хамтрахын тийн | шарилтай |
| Чиглэхийн тийн | шарил луу |
| Олон тоо | шарилууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шарил бүтээх — шарилыг засч хэвийн байдалд хатаах
шарил засах — оршуулах нүхний баруун талд шарилаа дэвсгэр дээр буулган, толгойг газрын өөд чиглүүлэн байрлуулж, салах ёс хийх, хөдөөлүүлэх ёсны нэгэн зан үйл
шарил тавих газар — хүний хүүр оршуулах газар
шарил тайлах — жанч халах, лам хүний үхэх
шарил хайлах — шарил шатаах
шарил чандарлах газар — цогцсыг хайлуулан шатааж, оршуулах зан үйлийг явуулах үйлчилгээний газар
шарил чандарлах үйлчилгээ — өндөр температурт талийгаачийн цогцсыг хайлуулан шатааж оршуулах зан үйл
гурван шарил — номын биеийн шарил, үс гэзэгний шарил, биеийн шарил
Хоршоо үг
булш шарил — хүндэтгэлт дээдсийн оршуулга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.