шарилж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Голгэсэртэн овгийн нэг төрлийн ургамлын ерөнхий нэр, бор шарилж, морин шарилж, өмхий шарилж, хонин шарилж, цагаан шарилж, ямаан шарилж гэхчилэн төрөл зүйл олон
- 2.Гол төлөв бууцархаг газраар ургадаг хогийн ургамал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шарилж |
|---|---|
| Харьяалахын тийн | шарилжийн |
| Заахын тийн | шарилжийг |
| Өгөх орших тийн | шарилжид |
| Гарахын тийн | шарилжаас |
| Үйлдэхийн тийн | шарилжаар |
| Хамтрахын тийн | шарилжтай |
| Чиглэхийн тийн | шарилж руу |
| Олон тоо | шарилжууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хамба шарилж — урга. - ойт хээр болон тайгын бүсэд, сийрэг ой модны захаар ургадаг, нийлмэл цэцгийн язгуурт багтах дугуй том цэцэгтэй, олон наст өвс, эмнэлэгт хэрэглэнэ, цагаалзай; тунхуу
шарилж сойх — урга. - навчны ар тал цагаавтархан, иш шулуун, шарилжийн нэгэн зүйл, эмнэлэгт хэрэглэнэ; монгол шарилж
хашаан доторх шарилж — хашаан доторх хогийн ургамал
шарилж шатаах — хогийн ургамал шатаан устгах
Хэлц үг
Сэжиг баймааж айдаг
Шарилж баймааж хатгадаг
Шарилж түлсэн хүний гар амрахгүй
Илжиг унасан хүний хөл амрахгүй
Хоршоо үг
лууль шарилж — хогийн ургамал
өвс шарилж — өвс ногоо, хогийн ургамал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.