шүүмжлэл
Тайлбар
- 1.Аливаа зүйлд үнэлэлт өгөхийн тулд харилцан санал солилцох, хэлэлцэх нь
- 2.Алдаа дутагдлыг заасан нь.
- 3.хүн эсвэл нөхцөл байдал, үйл явдлыг үнэлж, дүгнэх үйлдэл
Ойролцоо үг
Нийлмэл үг
шүүмжлэл сөрөх — шүүмжлэл эсэргүүцэх
шүүмжлэл хэлэх — аливаа зүйлийн талаар шүүмж, үнэлэлт хэлэх
шүүмжлэл эсэргүүцэх — шүүмжлэлийг хүлээн авахгүй байх
ажил хэргийн чанартай шүүмжлэл — ажил хэргийн талаарх үнэлэлт, шүүмж
өөрийн шүүмжлэл — өөрийн ажил хэргийн талаарх үнэлэлт, шүүмж
хурц шүүмжлэл — эрс хүчтэй шүүмжлэл
шударга шүүмжлэл — бодот байдлын тухай үнэн шүүмжлэл
эрс шүүмжлэл — хурц шүүмжлэл
Хэлц үг
Шүлэг бол уулгатай
Шүүмжлэл бол цагтай
Зүйр цэцэн үг
Уулын цэцэг бороонд сэргэх шиг
Ухаантан сайчууд шүүмжлэлд баясах
Хоршоо үг
санал шүүмжлэл — тухайн асуудалд хандах санаа бодол, үнэлэлт дүгнэлт
судлал шүүмжлэл — шинжлэх ухааны үндэстэйгээр судлах нь, шүүмжлэн хэлэлцэх нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.