эвсэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүмүүс ажлын зорилго, өөрийн хүсэл саналаараа хамтран ажиллах улс, олон нийтийн бүлэглэл
- 1.Эв дүй; харилцан уялдаат нарийн үйлдэл
- 1.эвсэл буюу холбоо байгуулах үйлдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эвсэл |
|---|---|
| Харьяалахын тийн | эвслийн |
| Заахын тийн | эвслийг |
| Өгөх орших тийн | эвсэлд |
| Гарахын тийн | эвслээс |
| Үйлдэхийн тийн | эвслээр |
| Хамтрахын тийн | эвсэлтэй |
| Чиглэхийн тийн | эвсэл лүү |
| Олон тоо | эвслүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эвсэл байгуулах — үзэл бодол, санаа зорилгоороо хамтран ажиллах бүлэглэл үүсгэх
эвсэл тарах — эвсэж хамтран ажилласан хүмүүс сарниж бутрах
эвсэл үр — өндгөн эс
сүн — эр, эм бэлгийн эс
эвслийн гэрээ — хоёр тал харилцан тохиролцож, төлөвлөсөн асуудлаар шийдэлд хүрэх зорилготой батламжлан гарын үсэг зурсан бичиг, материал
эвслийн засгийн газар — олон намын төлөөлөл, засгийн эрхэнд гарч төр барих явдал
цэргийн эвсэл — олон улсын харилцааны аливаа асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцэн тохирсон улс гүрнүүдийн улс төр, цэргийн холбоо
эвсэл муутай — эв дүй муутай
хөдөлгөөний эвсэл — хөдөлгөөний эв дүй
Хоршоо үг
эвсэл холбоо — ирээдүйн улс орны хөгжил болоод өөрийн хувийн ашиг сонирхлын үндсэн дээр нэгдсэн төрийн бус байгууллага
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.