холбоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хооронд нь холбосон зүйл
- 2.Харилцаа хэлхээ, хэл мэдээ
- 3.Шүлэг
- 4.Монгол үндэстний дуулалт урлагийн нэгэн зүйл, өөрөө хуурдахын сацуу зохион хэлнэ.
- 1.Нэг гүрний доторх улсуудын нэгдэл
- 1.Олон нийтийн байгууллага, эвлэл
- 1.Хос, хоёр
- 1.Уяа
- 1.өр холбоо хорш. (нөхөж төлөх төлбөр).
- 1.нэгдэн нийлэх, холбогдох төлөв байдал
- 2.эвсэл буюу холбоо байгуулах үйлдэл
- 3.харилцах холбоо
- 4.Ямар нэгэн зүйл эсвэл үйл явдлуудын хоорондын харилцаа
- 5.нийтийн эзэмшлийн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгconnection, link; contact, liaison; union, association; federation; bond, rope, binding (that which is used to tie something); verse, alliteration
- тэмдэг нэрtwin, two; connective
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | холбоо |
|---|---|
| Харьяалахын тийн | холбооныW |
| Заахын тийн | холбоогW |
| Өгөх орших тийн | холбоондW |
| Гарахын тийн | холбооноосW |
| Үйлдэхийн тийн | холбоогоорW |
| Хамтрахын тийн | холбоотойW |
| Чиглэхийн тийн | холбоо руу |
| Олон тоо | холбоонуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээсэн холбоо — холбосон дээс, дээсээр холбосон нь
модон холбоо — адуу, үхрийг холбоход зориулан хоёр үзүүрт нь нүхэлж, гогцоо хийсэн мод
суран холбоо — холбосон сур, сураар холбосон нь
чөдөр холбоо — винтов бууны нэг зүйл хэрэгсэл
холбоо барих — хэл мэдээ авалцах буюу өөр хоорондоо харилцан нэвтрэлцэх, хэл мэдээ хооронд нь зөөх
холбоо баригч — а.хэл мэдээ зөөгч; б.холбоочин
холбоо тасрах — хэл мэдээ тасрах, харилцаа тасрах
холбоо үг хэл — шинж. - нэг утга санааг илтгэсэн, үгийн үндсэн утгаа хадгалж буй хоёр буюу хэд хэдэн үгийн нийлэмж
холбоо хэлэх — а.шүлэг зохиож урнаар хэлэх; б.нэгийг нөгөөтэй холбогдолтой болгож хэлэх
Холбооны бүгд найрамдах улс — нэг гүрний доторх улсуудын нэгдэл
холбооны гэрээ — хоёр буюу хэд хэдэн этгээд холбоо байгуулж хамтын ашиг тусын төлөө улс төрийн болон цэргийн талаар нэгдсэн ажиллагаа явуулахыг баталсан болзол
ахмадын холбоо — ахмад настангуудын эрх ашгийг хамгаалах болон тэдэнд үйлчлэх зорилготой олон нийтийн байгууллага
зохиолчдын холбоо — зохиолчдыг эгнээндээ багтаасан олон нийтийн байгууллага
оюутны холбоо — оюутнуудын эрх ашгийг хамгаалах болон тэдэнд үйлчлэх зорилготой олон нийтийн байгууллага
холбоо нуур — хос нуур, зэрэгцээ хоёр нуур
холбоо алдуулах — холбож уясан уяа алдуулах
Хэлц үг
Холбоо үг цээжинд
Хонгор зул ууланд
Хоршоо үг
өлгөө холбоо — юмыг хооронд нь залган холбосон нь
авцалдаа холбоо — аливаа юмны хоорондоо харилцан уялдаж холбогдсон нь
холбоо харилцаа — а.мэдээ, чимээ авалцах буюу хоорондоо нэвтрэлцэх явдал; б.хүмүүсийн үйл ажиллагааны хооронд тогтсон харилцаа
хэлхээ/хэлхээ холбоо — юмны харилцаа хамаарал, сүлбээ
холбоо сүлбээ — ажил төрлийн хэлхээ, хань хамсаа
уялдаа холбоо — юмын харилцан нөхцөлдсөн, холбогдсон байдал
эвлэл холбоо — ямар нэг үйл хэргийн төлөө сайн дураар эвлэлдэн нийлсэн хүмүүсийн нэгдэл
нэгдэл холбоо — хөдөлмөрөө хоршсон хоршоолол болон олон нийтийн байгууллага
өр холбоо — нөхөж төлөх төлбөр
Товчилсон үг
АХЭ — Ардчилсан Холбоо Эвсэл
МАХХН — Монголын Ардчилсан Холбоо Хөгжлийн Нам
МХХТ — Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологи
МХХТГ — Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар
МШХХТГ — Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар
ХМТС — Холбоо, Мэдээллийн Технологийн Сургууль
Үгийн гарал
холбох (xolbox, “to connect, to unite”) + -оо(н) (-oo(n)). Compare Kalmyk холва (xolva), Daur xolboo (if not a loan).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.