эзэнгүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Толгойлон удирдах эзэн хүнгүй
- 2.Хүн, амьтангүй зэлүүд нутаг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эзэнгүй |
|---|---|
| Харьяалахын тийн | эзэнгүйн |
| Заахын тийн | эзэнгүйг |
| Өгөх орших тийн | эзэнгүйд |
| Гарахын тийн | эзэнгүйгээс |
| Үйлдэхийн тийн | эзэнгүйгээр |
| Хамтрахын тийн | эзэнгүйтэй |
| Чиглэхийн тийн | эзэнгүй рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эзэнгүй айл — а.харж хандах хүнгүй айл; б.гэрийн эзэн нь байхгүй айл
эзэнгүй бэлчээр — хүн, амьдан нутагладаггүй онгон зэлүүд нутаг
Хэлц үг
Барсгүй ууланд бяцхан туулай хаан
Эзэнгүй газар өмдгүй хаан
Дайсангүй цагт баатар олон
Эзэнгүй цагт эрхлэгчид олон
Эзэнгүй газар
Бузгай жаргах
Өмдгүй хаан
Эзэнгүй шар тал шиг
Эхгүй хар булаг шиг
Эзэнгүй юм үрэгдэмтгий
Ээжгүй хүүхэд уйламтгай
Эр дунд эхнэрээсээ салах хэцүү
Эзэнгүй зоод мориноосоо салах хэцүү
Эргүй бараа
Эзэнгүй дараа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.