эзэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн юмыг бүрэн эрхтэйгээр эзэмших эрхийг эдэлсэн хүн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmaster, lord; host; owner, proprietor
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эзэн |
|---|---|
| Харьяалахын тийн | эзнийW |
| Заахын тийн | эзнийгW |
| Өгөх орших тийн | эзэндW |
| Гарахын тийн | эзнээсW |
| Үйлдэхийн тийн | эзнээрW |
| Хамтрахын тийн | эзэнтэйW |
| Чиглэхийн тийн | эзэн рүү |
| Олон тоо | эзэдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн эзэн — айл гэрийн тэргүүн, толгойлогч
үйлдвэрийн эзэн — төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хийж, борлуулдаг том салбарын удирдагч
газрын эзэн — түүх. - феодалын байгуулал, хамжлага бүхий нийгмийн газар эзэмшигч хүн
богд эзэн — түүх. - шашин төрийг хослон барьсан хүний гуншин
эзэн суух — а.жинхэнэ эзэн хүний байдлаар хандах, эзэн нь болж бүхнийг мэдэх; б.хүний юмыг өөрийн болгох; в.хаан ширээнд суух
эзэн хаан — түүх. - хаант засагтай орны тэргүүн
эзэн эшгүй — а.хариуцах тодорхой эзэнгүй, эзэн нь үл мэдэгдэх; б.нотлох эш баримтгүй
Хэлц үг
үхлийн эзэн — үхлийн шалтгаан, үхэлд хүргэсэн зүйл
хоолны эзэн — а.хүүхэн хэл; б.ажил хөдөлмөр хийх чадваргүй; в.залхуу, хойрго
эзэн нь авах — хулгай авах
эзэн нь таних — хулгай авах
Юм гарсныхаа хэрээр ордог юм. Гарах ёстой гарз байлгүй, эзнээ таньжээ л гэж бодоод тайвшир.
эзэнгүй газар, өмдгүй хаан — өчүүхэн эрхэндээ үзүүргүй эрдэн жолоо зудаггүй аашлахыг ад үзсэн егөөдөл
Чи л хүнээс илүү тэр тогтоолыг мэднэ. Чи чухам нэг эзэнгүй газар, өмдгүй хаан сууж аашилж байна (Төмөрбагана, Малчдын үрс).
Гээн! Эзэнгүй газар, өмдгүй хаан гэж хирээ мэдэхгүй аашилж байхыг нь үз. Энэ луйварчны... (Т.Өргөн, Хөхүүргийн дэргэд).
Илжиг нь шавартвал
Эзэн нь сандардаг
Илжиг үхэхэд нохой үхэх
Эзэн үхэхэд боол үхэх
Ихэд дарлага байтугай
Бурханд ч дарлагатай
Энгийн хүнд сургаал байтугай
Эзэн хаанд ч ёстой
Морь нь зогсвол
Эзэн нь явган
Морь ядарвал
Эвдрэх юманд
Эзэн үгүй
Эд бэхлэг
Эзэн хэврэг
Эд нь хэврэг
Эзэн нь мөнх
Эзэн дуудвал очих ёстой
Эрлэг дуудвал мажийх ёстой
Эзэн дүүрэн
Морь жороо
Эзэн муут мал зуд болоход сүйрдэг
Эрэг муут ус үер болоход хальдаг
Эзэн муутын хороо хүйтэн
Ээж муутын хоол хүйтэн
Эзэн нь амарвал
Морь нь амарна
Эзэн нь ирэв үү
Хазгай барив уу?
Эзэн нь сайдаа зардаг
Эцэг нь хүүгээ зардаг
Эзэн нь хичээвэл
Заяа нь хичээнэ
Аз нь хичээдэг
Эзэн нь эдээ таньдаг
- … болон өөр 36
Зүйр цэцэн үг
Эзний алба ээлжтэй
Хааны алба халаатай
Эзэн дуудвал очих ёстой
Эрлэг дуудвал мажийх ёстой
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Хэлсэн үгэндээ эзэн болж
Идсэн хоолондоо сав болох
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠡᠵᠡᠨ (eǰen), from Middle Mongol ᠡᠵᠡᠨ (eǰen), from Proto-Mongolic *eǰen, from Proto-Turkic *idi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.