Үндсэн хэсэг рүү шилжих

хаан

нэр үгтэмдэг нэр[χäːɴ̟]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠭᠠᠨ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    түүх. Үе улиран залгамжилж улс, аймгийн эрхийг ганцаараа эзэрхэгч
  2. 2.
    Эзэн
IIнэр үг
  1. 1.
    хаан авлах (өвөл ан хийх).
IIIнэр үг
  1. 1.
    хаан ус (холимог хүчил).
IVнэр үг
  1. 1.
    хаан бугуйвч (хоёр дугуй цагирагийг гархилан холбосон босоо болон хөндлөн голдочийнхоо дагуу гадна талаараа чих маягийн жижиг дугуй бүхий нэгэн зүйлийн хээ, эрэгтэй хүний гоёл чимэглэлд хэрэглэнэ), хаан сүйх (алт мөнгөн эдлэлээр ромбо хэлбэрийг өлзий зангиа болгож хийсэн бэл, сүйх).

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгroyal or imperial khan; king; monarch ; sovereign ; emperor
  • тэмдэг нэрkhan; imperial

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхаан
Харьяалахын тийнхааныW
Заахын тийнхааныгW
Өгөх орших тийнхаандW
Гарахын тийнхаанаасW
Үйлдэхийн тийнхаанаарW
Хамтрахын тийнхаантайW
Чиглэхийн тийнхаан руу
Олон тоохаадW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • гүр хаан — улсын эзэн, ард түмний удирдагч

  • хаан хөвгүүн — хааны хөвгүүдээс ор залгамжлуулахаар нэр цохолсон хөвгүүн

  • хаан хүү — хааны төрсөн хөвгүүн

  • хаан суух — а.хааны хойчийг залгамжлах; б.шилж. юманд эзэн суух

  • хаан төр — хаан удирдан авч явах төр

  • хаан ширээ — хаан төрийн суудал

  • хаан суурь — хаан ширээ

  • хаан ширээнд суух — хаан суух, хаан болох

  • хаан вангийн ёс — феодализм, хаад ноёдын эрхт ёс

  • хаан орон суулгах — хаан ширээг залгамжлуулах

  • хаан суулгах — хаан сууринд өргөмжлөх

  • хаан сууринд өргөмжлөх — хаан хэмээн хүлээн зөвшөөрч ёслол үйлдэх

  • ерөөлийн хаан — хилэнцийг арилгах, буяныг өрнүүлэх, барагдашгүй болох тусын тулд самандабадари бандидагийн зохиосон ерөөл

  • номун хаан — шашин. - эрлэгийн хаан

  • хатан хаан — хаан ширээг залгамжлан авсан сурвалжит эмэгтэй хаан

  • хаан атаа — бөө. - бөөгийн шашны гол тэнгэрийн нэг

  • хаан агтаа сойход царцаа гуяа сойв — гэх шиг

Хэлц үг

  • хаан агтаа сойход царцаа гуяа сойв гэх шиг — сачий нь хүрэхгүй байж бусдыг дуурайх

    Даржаа минь айл саахалтынхан хаан агтаа сойход царцаа гуяа сойж байна гэж доог тохуу хийнэ. Больж үхье гэж Дулмаа нөхрийгөө аргадна.

  • хаанд үг алдаж, заанд уурга алдах — хэлсэн үйлдсэнийг буцаахын аргагүй болох

    Хаанд үг, заанд уурга алдсан чи наад ажлаа дуусгаж л таараа даа. Ажлыг эхэлбэл дуусгах л хэрэгтэй.

  • хааны санд үгүй юм гуйлгачны туламнаас гарах — гуйлгачнаас ч гэсэн авах юм бий гэсэн санаа

    Дандаа хүн амьтнаас авч болгоод сурчихсан хүн шүү. Айлаас эрэхээр авдраа уудлаач ээ. Хааны санд үгүй юм гуйлгачны туламнаас гарах ч тохиолдол байдаг юм шүү.

  • хааны хүү заанаа унаж, харцын хүү таягаа тулах — өөр өөрийн хир хэмийн дотор гэсэн санаа

    Заавал бусадтай адилхан байх алба уу? Хааны хүү заанаа унаж, харцын хүү таягаа тулахаас өөр яалтай билээ.

  • ↑ хар гэртээ хаан, бор гэртээ богд

  • ↑ эзэнгүй газар, өмдгүй хаан

  • ↑ эрлэг хааныд явуулах

  • Намар цагт

  • Хаан хүү хазаараа барьж

  • Хатан хүү хайчаа барьдаг

  • Ноён хүнд ногтгүй

  • Хаан хүнд хазааргүй

  • Төвшрөөгүй төрд

  • Хаан ширээ бэлтгэнэ

  • Тэнгэр өндөр

  • Хаан хол

  • Үгээгүй хүний нохой

  • Баян хүнийг үзэвч эзнээ үл хаях

  • Харц хүний хүү

  • Хаан хүнийг үзэвч үл хаях

  • Хаа явсан газар гуя

  • Хаан явсан газар түшмэд

  • Хаан агтаа сойход

  • Царцаа гуяа сойно

  • Хаан болсон ч хааны булчирхайг бүү хая

  • Гуйранч явсан ч гуяны булчирхайг бүү ид

  • Хаан гар ойртож

  • Хатан гар халдах

  • Хаан гэгч улсдаа эзэн

  • Харуул гэгч ордондоо эзэн

  • Хаан ноёд хардвал

  • Харц иргэд урвана

  • Хаан нь болдог хар гэр

  • Богд нь болдог бор гэр

  • Хаан өөрийн оронд хүндлэгддэг

  • Мэргэд хүн бүхэнд хүндлэгддэг

  • Хаан улсдаа өргөгдөх

  • Эрдэмтэн хотолд өргөгдөх

  • Хаан хартай

  • Хатан ёртой

  • … болон өөр 32

Зүйр цэцэн үг

  • Хааны алба халаатай

  • Эзний алба ээлжтэй

  • Хаан агтаа сойход царцаа гуяа сойв (гэх шиг)

  • Хаан өөрийн оронд хүндлэгддэг

  • Мэргэд газар бүхэнд хүндлэгддэг

  • Хааны санд үгүй юм гуйлгачны туламнаас гарах

  • (гуйлгачнаас ч гэсэн авах юм бий); #Эзэн: хар гэртээ хаан

  • Бор гэртээ богд

  • Хаан шиг байж заан шиг буцах

Хоршоо үг

  • эзэн хаан — хэмжээгүй эрхт дээд хаан

  • хаан хатан — эзэн хаан, түүний ёсолж авсан эхнэр

  • хаад ноёд — төр засгийн эрх барих хүмүүс

  • хаад ихэс — хаад ноёд

  • хаад эзэд — улс орныг захирах эрх мэдэлтнүүд

Товчилсон үг

  • ЧХСДА — Чингис Хаан Судлалын Дэлхийн Академи

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠬᠠᠭᠠᠨ (qaɣan), from Middle Mongol ᠬᠠᠭᠠᠨ (qaɣan). Compare Old Turkic 𐰴𐰍𐰣 (qaɣan), the title of Bumïn Qaγan, founder of the Turkic Khaganate who reigned in 551–552 CE. Clauson considers it to be a Turkic loanword; yet the reverse (Mongolic into Turkic) is equally as likely, as Turks themselves borrowed the title from Rourans. As early as 3rd century CE general Yinalou, of Mongolic-speaking Xianbei ethnicity, had been recorded addressing chief Murong Tuyuhun as 可寒 (*qaɣan) (Early Middle Chinese 可寒 (kha^X han)), the earliest attested form of this title, before 可汗 (kèhán). According to Pulleyblank, the Xiongnu royal title 護于 (OC *ɢʷraːɡs ɢʷa) mentioned in the…

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.