элдүүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Арьс шир зэрэг хатуувтар юмыг зөлөн болгоход хэрэглэдэг мод, төмрөөр хийсэн гар багаж
- 1.Зуурсан гурилыг хавтгайлах урт гонзгой хэлбэртэй бөөрөнхийвтөр мод
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | элдүүр |
|---|---|
| Харьяалахын тийн | элдүүрийн |
| Заахын тийн | элдүүрийг |
| Өгөх орших тийн | элдүүрт |
| Гарахын тийн | элдүүрээс |
| Үйлдэхийн тийн | элдүүрээр |
| Хамтрахын тийн | элдүүртэй |
| Чиглэхийн тийн | элдүүр лүү |
| Олон тоо | элдүүрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модон элдүүр — модоор хийсэн арьс ширийг элдэх багаж
гурилын элдүүр — зуурсан гурилыг хавтгайлан сунгах гар багаж
Хэлц үг
элдүүр нь ханах/
элдүүр нь таарах — ажил хөдөлмөрт нухлагдан, эрдэм ном үзэж шалгуурт тэнцэх
элдүүрийг нь хангах — ажил хөдөлмөрт сурган хатуужуулах
элдүүр [нь] ханах — ажилд нухлагдан сурч хатуужих
Энэ ажлыг хорин таван жил хийлээ. Элдүүр нь ханах гэж энийг хэлэхгүй өөр юуг хэлэх билээ гэж бардам хэлсэн гэдэг.
Элдүүр сайтай булга элэгдэхгүй
Эв нэгтэй улс ялагдахггүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.