элэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эдэлгээний явцад юм хуучрах, нимгэрэх, цоорох, урагдах
- 2.Юмыг үрэх, нүхлэх, огтлох
- 1.Жигүүртэн шувуу агаарт хөөрч эргэлдэн нисэх
- 1.Модны мөчир зэргийг халчин хуулах;
- 2.Арьс ширний хөрсийг нимгэн хусах, халимлах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | элэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | элнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | эллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | элэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | элжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | элсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | элдэг |
| Холбох нөхцөл (-ж) | элж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | элээд |
| Болзох нөхцөл (-вал) | элбэл |
| Хүсэх (-маар) | элмээр |
| Захирах (-аарай) | элээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | элэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
салхинд элэх — олон жилийн салхины нөлөөгөөр байгалийн элдэв юмсын өнгө үзэмж, хэлбэр хэмжээ зэрэг нь өөрчлөгдөх
Хоршоо үг
элэх мөлөх — а.юмыг эдэлж хэрэглэсний улмаас хуучрах, нимгэрэх; б.шилж. мартагдах
элэх халих — шувуу агаарт дураараа дүүлэн нисэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.