эм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.тЭр гэдгийн эсрэг утга; эр биш бэлгэ бүхий хүн, амьтан
- 2.тНасанд хүрсэн эмэгтэй хүн;
- 1.анагаах ухаанӨвчнийг эмчлэхэд ерөндөг болгон хэрэглэх зүйлийн ерөнхий нэр
- 1.тэм эгшиг (хэлний дундуур өгүүлэгдэх э, ө, ү, е, ю (ү) тав), эм хүйс (хэл зүйн хүйсийн айн доторх ялгаврын нэг зүйл), эм үг (эм эгшиг оролцсон үг).
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- нэр үгfemale, woman, wife
- тэмдэг нэрfeminine
- нэр үгmedicine, medication, drug, preparation, remedy, pill, potion
- тэмдэг нэрtherapeutic
- нэр үгThe name of the Cyrillic script letter М/м.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эм |
|---|---|
| Харьяалахын тийн | эмийн |
| Заахын тийн | эмийг |
| Өгөх орших тийн | эмд |
| Гарахын тийн | эмээс |
| Үйлдэхийн тийн | эмээр |
| Хамтрахын тийн | эмтэй |
| Чиглэхийн тийн | эм рүү |
| Олон тоо | эмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эм дэгээ — эсрэг хүнийхээ хөлний гадуур нэг хөлөөр дотогш гохдох нэгэн зүйл барилдааны мэх
эм зан гаргах — эр хүн эмэгтэй хүн шиг зан байдал гаргах
эм хүн — эм хүйс бүхий хүн
эм шилбэ — товчийг торгох шилбэ, эм товч
эм эрэг — шураг шургуулж эрэгдэх эрэг
эм ноос — малын хөл, хээлийн ноос
эм цэцэг — зөвхөн эм туурцаг бүхий ганц бэлгэт цэцэг
эм хүйс — а.хүн, амьтны эм чанар; б.үгийн эм чанарыг ялгах хэл зүйн ай
бэлгийн улирал — зурхай. - саны явдлыг баримталсан зурхайн ёсны тоолол
эм домоо — урга. - иш шулуун, навч гурвалжиндуу цагаан тураг мод, барилгад хэрэглэнэ
эм боловсруулах — эм үйлдвэрлэх
эм тугнах — эмийг тугнуураар хэмжих
эмийн үйлдвэр — эм боловсруулан бэлтгэх газар
эм баригч — хуучир. - эмч
эм залах — эм авах
эмийн сан — боловсруулсан эмийг хадгалах, олгох, худалдаалах газар
эмийн ургамал — эмийн найрлагад ордог ургамал
эмийн жор — эмийг найруулах хувь хэмжээний заавар
эмийн тугнуур — эм хэмжих бяцхан халбага
эмийн шошго — эмийн пайз, хаяг
эмийн эрдэм — монгол эмийн хий, шар, бадганын бэлгэ чанарын хорин бүрэлдэхүүнийг дарах чадал
эмийн шигшүүр — эм шигших элгэг
эмийн чадал — эмийн хүний биед үзүүлэх нөлөө
эм найруулах — эмийн зүйлийг зааврын ёсоор хувилан нийлүүлэх
эм судлал/эм зүй — ш.у. - эмийн зүйл бие махбодод нөлөөлөх чадлыг судлах ухаан
эм судлалч — эм судлалд мэргэшсэн хүн
эм зүйн толь бичиг — эмийн нэр, чанар, бүрэлдэхүүн, хэрэглэх заавар хэмжээ, найруулга зэргийг тэмдэглэж улсаас баталгаажуулсан ном
бугын эм — урга. - уул, хээр талын ой модны доторх сүүдэрлэг чийгтэй газар ургадаг, иш нь ширүүн үстэй, навч нь өндгөлжин зууван, жижиг цагаан цэцэг бүхий олон наст өвс
Хэлц үг
эр эм болох — гэрлэх, ураг холбох
Идэш муу жилийн гай
Эм муу насны гай
Инж эрээгүй
Эм эрэх
Лам муудвал бурханаа зүхнэ
Эм мухардвал нөхрөө зүхнэ
Лам хүн мухардвал бурханаа зүхнэ
Эм хүн мухардвал хүүхдээ хараана
Үр биш зүрх
Эм биш урхи
Эм гашуун ч өвчинд тустай
Үг хатуу ч явдалд тустай
Эм гашуун ч эдгэлд тус
Үг хатуу ч дээрдэлд тус
Эм ламын хооронд
Илжиг жороолно
Эм муу бол айл уруу
Дэм муу бол ажил уруу
Эм муу бол насны гай
Идэш муу бол жилийн гай
Эм муу бол эрд гай
Эмээл муу бол моринд гай
Эм муу боловч насандаа
Хоршоо муу боловч жилдээ
Эм муудвал эргэнэг түшнэ
Илжиг муудвал эрэг түшнэ
Эм муут барагддаг
Эмч муут үхдэг
Эм мэргэн бол эрийн зовлон цөөхөн
Эр чадалтай бол эмийн буян үлэмж
Эм өгөвч эдгэхгүй
Тан өгөвч таарахгүй
Эм тахиа өдөр бүр төрөвч
Эрхтэн гүйцэд тахиа болох нь цөөн
Эм тахианы хүслэн
Атга аагын төдий
Эм үрээ өвөрлөх гэртэй
Эмнэг морио бэлчээх бэлчээртэй
Эм хүн гэрээс гарвал
- … болон өөр 71
Зүйр цэцэн үг
Эм хүн уран аргаар
Эр хүн дориун чадлаар
Хоршоо үг
эр эм — а.эр эм бэлгэ бүхий хүн, амьтан; б.эхнэр нөхөр хоёр
эм дом — өвчнийг илаарьшуулах эм тан, арга засал
эм тан — өвчин анагаах төрөл бүрийн эмийн бэлдмэл
эм тариа — эм болон тариур
Товчилсон үг
МЭИК — Монгол Эм Импекс Концерн
МЭҮХ — Монголын Эм Үйлдвэрлэгчдийн Холбоо
УЭХҮГ — Улсын Эм Хангамж, Үйлдвэрлэлийн Газар
Үгийн гарал
From Proto-Mongolic *eme (“mother, female”). Compare also Khitan 麽 (mó), Korean 암 (am) (< Middle Korean 아ᇡ (amh)) and maybe Old Turkic [script needed] (oma) (< Proto-Turkic *eme).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.