ээж
Тайлбар
- 1.Тээж төрүүлсэн эмэгтэй, эх
- 2.эх гэдэг үгийн энгийн найруулгын үг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmom
Нийлмэл үг
нагац ээж — ээжийн эх
хатан ээж — угсаа гаралтай хүний ээж
хойд ээж — төрсөн эхийн дараа, төрсөн аавтай гэрлэж эх болсон эмэгтэй
эмэг ээж — өөрийн эцэг эхийн эх
Хэлц үг
ээжийнхээ өврөөс гараагүй — бага балчир
ээждээ ээрүүл эргүүлэхийг заах — мэдэмхийрэх, онгирох
Өөрийнхөө л ажлыг сайн хийхийг хичээ. Надад илүү үг хэлж анхаарлаа сарниулаад юу хийх вэ. Ээждээ ээрүүл эргүүлэхийг заана гэдэг шүү юм болох вий.
Аав нь харахгүй бол хүү нь үзнэ
Ээж нь харахгүй бол хүүхэн нь үзнэ
Аав үхэхээр ах аав
Ээж үхэхээр эгч ээж
Илжиг болгон саарал уу
Ээж болгон буурал уу
Сүх ишиндээ баригдах
Ээж эрдээ баригдах
Эзэн муутын хороо хүйтэн
Ээж муутын хоол хүйтэн
Эзэн нь татаж
Ээж нь дуудаа биз
Энэ биеийнхээ залууд сур
Ээж аавыгаа амьдад нь асар
Эр хүн боовтой
Эм хүн алтай
Эрдэнэзууд мөргөснөөс
Ээж ааваа өргөсөн нь дээр
Ээж ааваа хүндэлсэн нь дээр
Ээж ээрдэг
Эрэг эмтэрдэг
Ээж нь ээдэм
Бэргэн нь хусам
Ээж байлгүй саналгүй
Эсгий байлгүй суналгүй
Хоршоо үг
аав ээж — эцэг эх тэгээд дундаас нь хүүхэд
Үгийн гарал
From Proto-Mongolic *eji. Cognate with Buryat эжы (ežy) and Kalmyk ээҗ (eej).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.