явдал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Явах үйлийн нэр; алив амьтан, юмсын хөдөлгөөн, хөдлөл
- 2.Морь малын жороо, сайвар, хатир зэрэг гүйдэл, алхаа
- 3.Ажил хэрэг, үйл ажил
- 4.хуучирсанМонгол эмнэлэгт хүний бие, хэл, сэтгэл гурвын үйл;
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгact, action, doings; episode; extravagance; going; incident, move, occurrence; pace, proceeding, process, story
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | явдал |
|---|---|
| Харьяалахын тийн | явдлынW |
| Заахын тийн | явдлыгW |
| Өгөх орших тийн | явдалдW |
| Гарахын тийн | явдлаасW |
| Үйлдэхийн тийн | явдлаарW |
| Хамтрахын тийн | явдалтайW |
| Чиглэхийн тийн | явдал луу |
| Олон тоо | явдлуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нарны явдал — нарны хөдөлгөөн
салхины явдал — салхины хөдөлгөөн
зөөлөн явдлаар явах — морь малын ширүүн биш алхаа
жороо явдал — морины нэгэн алхдалдаа зүүн талын хоёр хөл, нөгөө алхдалдаа баруун талын хоёр хөлийг зэрэг гишгэх, сайвраас хурдан алхаа
сайвар явдал — морины жороотой адил боловч бага алгуурхан алхаа
бичиг үсэг үл мэдэх явдал — бичиг үсэг мэдэхгүй байх нь
бүтэлгүй явдал — бүтэмж муутай үйл хэрэг
сайн явдал — сайн үйл
учир явдлаа хэлэх — явдал учраа хэлэх
Хэлц үг
Ёс ёмбогор
Явдал нарийн
Их аманд яриа үгүй
Явдал муутанд хань үгүй
Ухаан муутай хүн ярин байж танигдана
Явдал муутай морь унан байж танигдана
Чадвал ч сайтгаж яв
Явдал хувиндаа яв
Явдал мэдэхгүй ноёд явчихвал нэг тийшээ
Яг өгөхгүй баяд ядуурчихвал нэг тийшээ
Явдал нь өмнөө
Айх нь хойноо
Ярвиг нь хойноо
Явдал сайтай морь нэг л ташуураар
Явуур сайтай хүн нэг л үгээр
Явдал үгүй бол
Яаманд ирэхгүй
Ямааны мах халуундаа сайн
Явдал учир түргэндээ сайн
Хоршоо үг
явдал гишгээ — явах үйлийн нэр, гишгэдэл
ааш явдал — зан явдал
адал явдал — санамсаргүй тохиолдол, ер бусын явдал
аж явдал — ахуй явдал
ажил явдал — а.ажил алба; б.оршуулын ажил
үйл явдал — хэрэг явдал
хэрэг явдал — хүний хэрэг зориг, үйл ажил
явдал суудал — явж суух ажил хэрэг
явдал үйл — ажил хэрэг
явдал хэрэг — ажил үйл
явдал учир — учир байдал, хэрэг зориг
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠶ᠋ᠠᠪᠤᠳᠠᠯ (yabudal), from Classical Mongolian ᠶ᠋ᠠᠪᠤᠳᠠᠯ (yabudal). By surface analysis, явах (javax, “to go”) + -дал (-dal).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.