хэрэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алба, амины ажил, үйл явдал
- 2.Албан баримт
- 3.Тус нэмэр, хэрэгцээ
- 4.хуульХууль зөрчсөн гэмт үйл явдал
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгaffair, case (an event or a set of events taken as an object of interest); deed, action (action performed by someone); business, affairs (dealings and interests of an entity); fact (something actual as opposed to invented); case; need (necessity); use (expediency)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэрэг |
|---|---|
| Харьяалахын тийн | хэргийн |
| Заахын тийн | хэргийг |
| Өгөх орших тийн | хэрэгд |
| Гарахын тийн | хэргээс |
| Үйлдэхийн тийн | хэргээр |
| Хамтрахын тийн | хэрэгтэй |
| Чиглэхийн тийн | хэрэг рүү |
| Олон тоо | хэргүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэрэг биш болох/хэрэг бишдэх — хэрэг явдал санаснаар бүтэхгүй болж, биед нь буруу ирэх
хэрэг бүтэх — ажил төрөл амжилттай болох
ажил хэргийн чанартай — жинхэнэ ажил болгох, хэрэгжүүлэх тухай
албаны хэрэг — хувийн бус, албан байгууллагын үйл ажиллагаа
дэмий хэрэг — хэрэггүй зүйл
төрийн хэрэг — улсын алба
хамаг хэрэг — бүх зүйл
хувийн хэрэг — амины ажил явдал
санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх — бодож төлөвлөсөн зүйл хэрэгжин биелэх
албан хэргийг цэгц журамтай хөтлөх — албаны баримт бичгийг эмх цэгцтэй хөтлөх
бичиг хэрэг — албан бичиг баримт
бичиг хэргийн эрхлэгч — албан баримт сэлтийг хариуцагч албан тушаал
нууц хэрэг — албаны нууц баримт сэлт
хэрэг болох — тус болох
хэрэг болохгүй — хэрэгцээгүй, ашиггүй
хэрэг дээрээ — үнэндээ
хэрэгт дуртай — өөрт хамаагүй, элдэв юмыг сонирхох дуртай
эрдэм сурвал аминд хэрэг болох — эрдэм сурвал өөрт тус болох
амины хэрэг — а.бусдын амьтай холбогдсон хэрэг; б.албаны биш хэрэг, өөрийн хэрэг
гэмт хэрэг — хууль зөрчсөн гэмт явдал
улс төрийн хэрэг — улс төрд тэрсэлсэн гэмт явдал
хавтаст хэрэг — хавтсанд буй хэргийн материал
хэргийн материал — тухайн хэргийн талаар цуглуулсан бичиг баримт
хэргийн эзэн — хэргийг үйлдсэн эзэн
хэргээ илчлэх — үйлдсэн хэргээ сайн дураараа илчлэн хэлэх
хэргээс зайлах — хийсэн хэргээсээ зугтах
хэргээс мултрах — гэмт хэрэг зэрэгт холбогдох аюулаас арай чарай зайлах, ял зэмгүй салах
хэрэг алдах — а.эндэгдэж буруу хэрэг хийх; б.тэмцэн заалдаж бусдад дийлдэх, ялагдах
хэрэг байцаах — гэмт явдлыг нягтлан шалгах
хэрэг баригдах — хууль зөрчсөн гэмт явдал илрэх
хэрэг биш болох — буруу хийсэн зүйл илэрч магадгүй болох
хэрэг бишдэх — хэрэг явдал санасан ёсоор бүтэхээ больж өөрт буруу ирэх
хэрэг буруудах — гэмт явдал илрэх
хэрэг бүртгэх — үйлдсэн гэмт явдлын хэрэглэгдэхүүн зэргийг цуглуулах
хэрэг гарах/хэрэг мандах — а.үл бүтэх хэрэг явдал үүсэх, хэрүүл шуугиан, хямралдаан гарах, аюул болох; б.хэрэг болох
хэрэг гаргах — үл бүтэх явдал үүсэх, уршиг тарих
хэрэг зөвтгөх — буруу гэж тасалсан хэрэг явдлыг зөв болгон залруулах
хэрэг мөрдөх — үйлдсэн гэмт явдлыг дэс дараалан шүүж мөрдөх, мөшгөх
хэрэг мөшгөх — хэрэг мөрдөх
хэрэг мэдүүлэх — үйлдсэн гэмт явдлаа тоочин хэлэх
- … болон өөр 21
Хэлц үг
хэрэгт дуртай — өөртөө хамаагүй элдэв хэрэг явдлыг сонирхох дуртай
хэрэг дээрээ — үнэндээ
хэргээс гарах — өтлөөд хэрэг явдал бүтээж чадахгүй, хүнд тус хүргэж чадахгүй болох
хэрэг мандах — а.хийсэн хэрэг нь илэрч олонд мэдэгдэх; б.цаг төр үймэх, дайн дажин болох зэргээр их хэрэг дэгдэх
хэрэг гарч, хэнгэрэг хагарах — муу явдал болох, уршиг төвөг гаргах
“Нүүрнийхээ цоохрыг мэдэхгүй муу зулзага чи нүдээ сохлуулъя гэвэл наашаа ир” гэж Соёлтыг хэлтэл цоохор хүү хадуур буулгалаа. Аяа! хэрэг гарч, хэнгэрэг хагарчээ, би айсан хүчиндээ гүйж хүрээд цоохор хүүгийн гарыг татсан боловч нэгэнт хожимдож, Соёлт газар унав (Алтанцэцэг, Хэрэггүй хүн).
хэргийн дөрөө босгох — хэрэг сэдэх, санаачлах, үүсгэх
Гэрийн эзэн Базарыг сэжиглэн харснаа, Чи хэргийн дөрөө босгох нь уу? Болохгүй шүү гэв (Д.Маам, Газар шороо).
↑ ертөнцийн хэрэг
Зуд ирвэл ухна дээр
Хэрэг ирвэл эзэн дээр
Үг гэвэл өнчин элэг нь өндийгөөд
Хэрэг гэвэл хэнгэрэг цангаа цохих
Хишиг идвэл миний дээр
Хэрэг ирвэл чиний дээр
Хишиг ирвэл минийх
Хэрэг гарвал чинийх
Хүйтэн хэдий хэцүүдвэл мөс төдий хөлдөнө
Хэрэг хэдий ихэдвэл хууль төдий хурцадна
Хүн түм хүрвэл
Хэрэг тасардаггүй
Хэвээ мэдвэл ноён жинс
Хэрэг хийвэл хэтийн өлгүүр
Хэл мэдвэл хэлэлц
Хэрэг мэдвэл шүү
Хэнгэргийг цохихгүй бол дуугарахгүй
Хэрэг явдлыг хэлэхгүй бол мэдэхгүй
Хэрүүл тэмцэл ихэдвэл
Хэрэг явдал ихэднэ
Хэрэг гарахаас урьд хичээ
Хэрэм нурахаас урьд зас
Хэрэг гарвал их нь сайн
Хэрэм баривал өндөр нь сайн
Хэрэг гаргахаас өмнө хэрсүүл
Хэрэм нурахаас өмнө засуул
Хэрэг гэгч бөөрөнхий
Хэл гэгч зээрэнхий
Хэрэг гэдэг нь бөөрөнхий
Хэл гэдэг нь хавтгай
Хэрэг ирвэл чинийх
Хэрэг ирэхдээ
Хэнгэрэг цан цохихгүй
- … болон өөр 48
Зүйр цэцэн үг
Хэрэг үйл өчүүхэн гэвч эс хичээвээс үл бүтнэ
Хэрэг хийсэн хүний зүрх амаргүй
Хэтэртэл идсэн хүний гэдэс амаргүй
Хэрэг удавч ялзрахгүй
Хэрээ өтлөвч бууралтахгүй
Хэрэг хэмжээтэй нь дээр
Хэтэрвэл толгой дээр
Хоршоо үг
хэрэг явдал — хүмүүсийн өдөр тутмын амьдрал, үйл ажил
ажил хэрэг — албан хэрэг
үйл хэрэг — ажил хэрэг, ажил төрөл, хэрэг зорилго
хэрэг зарга — хуулийн байгууллагаар шийдүүлэх шаардлагатай хоёр буюу түүнээс дээш этгээдийн хямралдаанаас үүссэн хэрэг явдал
хэрэг төвөг — үл бүтэх явдал, гэмт явдал
Товчилсон үг
АМГТХЭГ — Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар
АМХЭГ — Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газар
АСХЭГ — Амралт Сувиллын Хэрэг Эрхлэх Газар
АСХЭЕГ — Амралт Сувиллын Хэрэг Эрхлэх Ерөнхий Газар
АЦХЭЯ — Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яам
ГТХЭГ — Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар
ГХГЗЗГ — Газрын Хэрэг, Геодези, Зураг Зүйн Газар
ГХОУХД — Гадаад Хэрэг, Олон Улсын Худалдааны Депармент
ГХХБХ — Гаалийн Хяналт, Хэрэг Бүртгэлийн Хэлтэс
ГХХНЯ — Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яам
ГХЭБК — Гадаад Хэрэг Эрхлэх Байнгын Комисс
ГХЭГ — Гаалийн Хэрэг Эрхлэх Газар
ДХЭГ — Дотоодын Хэрэг Эрхлэх Газар
ДЦХЭГ — Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газар
ЗГХЭГ — Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
ЗХЭГ — Замын Хэрэг Эрхлэх Газар
ИХЭГ — Иргэний Хэрэг Эрхлэх Газар
КҮХЭГ — Кино Үзвэрийн Хэрэг Эрхлэх Газар
МАХНТХХЭГ — Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Хэрэг Эрхлэх Газар
МБХЭГ — Монгол Банкны Хэрэг Эрхлэх Газар
МГТХЭГ — Монголын Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар
МРТХЭГ — Мэдээлэл, Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газар
МРХЭХ — Мэдээлэл, Радиогийн Хэрэг Эрхлэх Хороо
МТЗХЭГ — Монголын Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газар
НАХХЭЯ — Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яам
НХХХЭГ — Насанд Хүрээгүй Хүүхдийн Хэрэг Эрхлэх Газар
РТХЭГ — Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газар
СААХЭГ — Сангийн Аж Ахуйн Хэрэг Эрхлэх Газар
СХХЭГ — Стандарт, Хэмжүүрийн Хэрэг Эрхлэх Газар
ТЗХЭГ — Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газар
УАХЭГ — Улсын Архивын Хэрэг Эрхлэх Газар
УБТЗХЭГ — Улаанбаатар Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газар
УКҮХЭГ — Улсын Кино, Үзвэрийн Хэрэг Эрхлэх Газар
УСХХЭГ — Улсын Стандарт Хэмжүүрийн Хэрэг Эрхлэх Газар
УХХЭХ — Улсын Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо
УХЭГ — Усны Хэрэг Эрхлэх Газар
ҮААХЭГ — Үйлчилгээ, Аж Ахуйн Хэрэг Эрхлэх Газар
ХБА — Хэрэг Бүртгэх Алба
ХБДЦХЭГ — Хилийн Ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газар
ХХЭГ — Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Газар
- … болон өөр 3
Үгийн гарал
From Proto-Turkic *käräk (“necessity”), from earlier *kärgäk. Some senses might be from *хэрэх (*xerex) + -г (-g), with unattested *хэрэх (*xerex) being also the root of хэрүүл (xerüül, “quarrel”) and хэрэлдэх (xereldex, “to quarrel”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.