язгуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Угийн, аль хэзээний
- 2.Хүний яс үндэс, угсаа гарал; дээд удмын үүсгэр
- 3.Үүсэл гарал, байгууллаараа адил, төстэй амьтан ургамлын нийтлэг ангилал
- 4.Аливаа бодосын эх, тэргүүн
- 5.шилжсэн утгаЗэрэг илтгэгчээр илтгэгдэж байгаа тоо.
- 1.төрөл угсааг үүсгэсэн өвөөгөөс дээд үеийн хүн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | язгуур |
|---|---|
| Харьяалахын тийн | язгуурын |
| Заахын тийн | язгуурыг |
| Өгөх орших тийн | язгуурт |
| Гарахын тийн | язгуураас |
| Үйлдэхийн тийн | язгуураар |
| Хамтрахын тийн | язгууртай |
| Чиглэхийн тийн | язгуур луу |
| Олон тоо | язгуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
энэ хүн язгуураас эндэхийн хүн — энэ хүн угийн эндэхийн хүн
язгуурын монгол хүн — угийн монгол хүн
үгийн язгуур хэл — шинж. - үгийн цөм утгыг хадгалсан, цаашид задалж үл болох утгат хэсэг
язгуур угсаагаа мэдэж байх — гарал үүсэл, удам угсаагаа мэдэх
язгуурын цааз — хуучир. - 1709-1795 оны үеийн хууль буюу халх журам
мийн язгуурын амьтан — муурын төрлийн амьтан
шүхэр цэцгийн язгуурын ургамлууд — шүхэр цэцгийн багийн ургамлууд
язгуур махбод — тухайн зүйлийг бүтээх үндсэн эд эс
язгуур эрх ашиг — үндсэн эрх ашиг
Хэлц үг
Язгуур олон боловч хаан язгууртан мэт язгуур бэрх
Хаан язгууртан олон боловч алширын тэмдэгтээс дор
Язгуур эрхээр омгорхсон хүнийг хор мэт үз
Усгал шударга нөхрийг эм мэт шүт
Хоршоо үг
язгуур гарал — үндэс угсаа
язгуур уг — үүсэл гарал, гарал үндэс
язгуур угсаа — яс угсаа, удам угсаа
овог язгуур — удам угсааны уг үндэс
үндэс язгуур — үндэс, угсаа
язгуур хэргэм — гарал угсаа, хэргэм зэрэг
уг язгуур — эх үүсвэр, гарал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.