ялаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанХос далавчит шавжуудын нийт нэр, төрөл зүйл маш олон
Англи утга
- нэр үгfly (Muscidae)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ялаа |
|---|---|
| Харьяалахын тийн | ялааны |
| Заахын тийн | ялааг |
| Өгөх орших тийн | ялаад |
| Гарахын тийн | ялаанаас |
| Үйлдэхийн тийн | ялаагаар |
| Хамтрахын тийн | ялаатай |
| Чиглэхийн тийн | ялаа руу |
| Олон тоо | ялаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ялааны цохиур — ялаа цохих юм
ялаа баригч — амьт. - болжморын язгууурын нэг зүйл шувуу, шавж иддэг учраас ашигтай
ялаан цэцэг — урга. - улаан хүрэн хальс бүхий үндэстэй, халбаган хэлбэрт навчтай олон наст өвслөг ургамал, бүхэл өвс нь эмд орно
ялааны хор — а.урга. цайвар толбо бүхий улаан малгайтай нэг зүйл хорт мөөг, үүгээр ялаа хордуулах хор хийдэг; ял хор; б.ялаа устгах, хордуулах нэг зүйлийн хор
Хэлц үг
Батгана суухгүй падан хар
Ялаа суухгүй яндан хар
Зөгий эрээн боловч барс биш
Ялаа эвэртэй боловч үхэр биш
Чи юу мэдэх вэ
Ялаа юу даах вэ
Яваагүй нохой
Ялаа барихгүй
Ялаа мэлхийд муу
Ямаа хамуунд муу
Ялаа туйлавч тоос дэгдээхгүй
Ямаа туйлавч янгирцаг эвдрэхгүй
Ялбага нүдэнд
Ялаа дайсан
Ямаа туйлавч янгиа эвдэхгүй
Ялаа тогловч тоос дэгдэхгүй
Янгирцаг бөгсөнд муу
Ялаа мэсийд муу
Хоршоо үг
ялаа батгана — хос далавчит шавжуудын ерөнхий нэр) ялаа шумуул
ялаа шумуул — хос далавчит, хатгадаг, хатгадаггүй шавжнуудын ерөнхий нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.