ял
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуульУлсын цааз хууль, олон нийтийн хэв журмыг зөрчсөн үйл хэрэг болон түүнийг үйлдсэн гэм буруутай этгээдэд ноогдуулсан шийтгэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsentence (punishment imposed for a crime)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ял |
|---|---|
| Харьяалахын тийн | ялын |
| Заахын тийн | ялыг |
| Өгөх орших тийн | ялд |
| Гарахын тийн | ялаас |
| Үйлдэхийн тийн | ялаар |
| Хамтрахын тийн | ялтай |
| Чиглэхийн тийн | ял луу |
| Олон тоо | ялууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алах ял — егүүтгэх, үгүй хийх шийтгэл
хорих ял — хорьж цагдах шийтгэл
ял нөмөргөх — хууль. - хэрэг хийгээгүй хүнийг ялд унагах гэж оролдох
ял торгох — гэмт хэрэг үйлдэгсдэд мөнгөн шийтгэл ногдуулах
ял тохох — ял тулгах
ял төлөвлөх — ял үйлдсэн хэрэгт нь тохирох шийтгэлийг урьдчилан тогтоох
ял тулгах — үйлдсэн гэмт хэргийг нь тулган хүлээлгэх
ял унагах/ял ногдуулах — гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих шийтгэлийг ногдуулах
ял хийх — а.хууль цаазад эрсдэх гэмт хэрэг гаргах; б.гэмт хэрэг үйлдэгсдэд шийтгэл ногдуулах
ял хүлээх — а.хийсэн хэргээ хүлээх, үйлдсэн гэмт хэргээ илчлэн гаргах; б.ногдуулсан ялыг зөвшөөрөх
ял хэлтрүүлэх — ногдсон шийтгэлийг өршөөж уучлах
ял шийтгэх — шийтгэл ногдуулан хүлээлгэх
ял эдлүүлэх — ногдуулсан шийтгэлийг биеэр эдлүүлэх
ял шийтгэл эдлэх — нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээд, шүүхийн оноосон албадлагыг биеэр гүйцэтгэх
Хэлц үг
Ядмаг хүний нүд улаан
Ял идсэн хүний санаа улаан
Ял идсэн ноён таргална
Ямаа идсэн чоно таргална
Ял идэвч ноён таргалахгүй
Ярнай уншивч лам таргалахгүй
Ял идээд баяждаггүй
Яр долоогоод цаддаггүй
Ял ирвэл ах захтай
Зуд ирвэл хуц тэхтэй
Яс мөлжөөд цадахгүй
Ял идээд баяжихгүй
Яс мөлжөөд ядардаггүй
Хоршоо үг
ял баа — шийтгэл, гэсгээл
ял буруу — зэм буруу
ял гэсгээлт — гэсгээл цээрлэл
ял зэмлэл — шийтгэл зэм
ял нүгэл — шийтгэл, нүгэл
ял осол — осол, эндэгдэл
ял торгууль — торгууль төлбөр
ял төлбөр — төлбөр торгууль
ял хариуцлага — шийтгэл хариуцлага
ял цээрлэл — ял шийтгэл, ял гэсгээл
ял шийтгэл — хэрэг хийсэн хүнд тухайн гэмт үйлдэлд нь тохируулан өгөх гэсгээл
ял янх — шийтгэл цээрлэл
Товчилсон үг
ХЯЭГ — Хорих Ял Эдлүүлэх Газар
ХЯЭЕГ — Хорих Ял Эдлүүлэх Ерөнхий Газар
Үгийн гарал
From Proto-Common Turkic *yala (“suspicion, slander”), compare Kazakh жала (jala).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.