дав
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.дав даваар (зэрэг зэргээр), дав даваар ирцгээх (зэрэг шахуу ойрхон ирцгээх).
- 1.дав даруй (нэн түргэн, дороо, даруй, одоохон), дав дээр (тэр даруйдаа), дав зууртаа (одоохондоо), дав даруй ирэх (яаралтай түргэн ирэх), дав даруй хийх (үтэр түргэн хийх), дав даруй явуулах (одоохон явуулах, шууд явуулах), давын өмнө (юуны урд, бүхний түрүүнд, эн тэргүүнд).
- 1.Хүн, амьтны гэнэт цочисхийх, чацавхийх
- 2.Хөнгөн гавшгай хөдлөх
- 3.Сэтгэл тавгүй дахин дахин цочин хөдлөх
- 4.Түргэн дөхмийг бодох.
- 1.Давуур, даваа.
- 1.Да язгуурт үгэнд хүч нэмэгдүүлэх сул үг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дав |
|---|---|
| Харьяалахын тийн | давын |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | давт |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | даваар |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | дав руу |
| Олон тоо | давууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дав хийн цочих — огцом агдгасхийн цочих
дав хийн эргэж харах — гэнэт маш цочин эргэж харах
дав ч үгүй — ажиг ч үгүй
дав дув гэх — байн байн түгшин цочих
дав дув хийх — тав тухгүй, үймрэн байх
дав далгар — нэн далгар, маш далгар
Хэлц үг
Гүйлгэхэд гүү хурдан
Дав дээр даага хурдан
Дав дээр дахгүй
Дахан дээр хуяггүй
Дарсан юм
Дав дээр бэлэн
Хоршоо үг
дав дув — а.цочисхийх, тухгүй байх; б.даруй, түргэн, шуурхай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.