Даваа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Долоо хоногийн нэгдэх өдөр; сумъяа гараг.
- 1.Манай дэлхийн дагуул сарны төвд нэр.
Хэлц үг
даваа давах — хүнд хүчир, саад бэрхшээлийг туулж өнгөрүүлэх, хэцүү ажлыг хийж дуусах
Арай гэж нэг даваа давлаа даа гэж би хэлэхэд... Одоо банди нарыг яаж давна даа гэж Бурантаг маань санаа алдан хэлэв (Ч.Лодойдамба, Манай сургуулийнхан).
даваан дээр — үйл явдлын хааш болох болшгүй хэцүү цаг үе, цэг, зааг дээр
Ширтэй хэвтэж байгаа энэ хүнийг цахиур Төмөр гэдэг. Өнгөрсөн намар Луу гүний ноён сүргээс тасалж хөөгөөд гэнэт үерлэсэн Тамирын голд мориноосоо салж үхэхийн даваан дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгүй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
давааны цаанаас тархидах — далдуур муулах, хов зөөх
Давааны цаанаас тархиддагийг чинь би мэдсэн шүү.
↑ аманд ортол арван даваа
↑ амандаа даваагүй
↑ балардгийн даваан дээр
↑ гол тасардгийн даваан дээр
↑ давдаггүй даваа
↑ өшт хүн өлийн даваан дээр
↑ хэлэндээ хэзээгүй, амандаа даваагүй
Даваа давахад унаа хэрэгтэй
Дарх хийхэд алх хэрэгтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.