даваа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Замд хөндөлсөх өндөр агаад давахад хэцүү, бартаа бүхий нуруу газар
- 2.шилжсэн утгаҮйл явдлын эхлэх цэг, зааг дээр
- 3.Үйл болохын өмнөх агшин, өмнөхөн
- 1.Монгол үндэсний бөхийн барилдах үе шат
- 2.Барилдаж давах үйлийн нэр.
- 1.Хүчир бэрхшээл, хэцүү хүнд үе
Англи утга
- нэр үгmountain pass, mountain range; difficulty; obstacle; round (stage of difficulty); hard time; brink
- нэр үгMonday (day of the week)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даваа |
|---|---|
| Харьяалахын тийн | давааны |
| Заахын тийн | давааг |
| Өгөх орших тийн | даваад |
| Гарахын тийн | даваанаас |
| Үйлдэхийн тийн | даваагаар |
| Хамтрахын тийн | даваатай |
| Чиглэхийн тийн | даваа руу |
| Олон тоо | даваанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
даваа давах — давааг даван өнгөрөх
давааны ар — уул давааны хойд этгээд
давааны бэл — давааны хормойн дээд этгээд
давааны орой — давааны хамгийн дээд этгээд
давааны өвөр — давааны урд этгээд
давааны хэц — давааны орой, нурууны цавчим бэрх өндөр газар
давааны зам — даваа давах зам харгуй
давааны хяр — давааны орой нурууны журам
давааны энгэр — давааны өвөр этгээд
нам даваа — бага зэргийн өгсүүр даваа
өгсүүр даваа — нэлээд огцом даваа, алсаасаа өндөр даваа
үхдэгийн даваан дээр — үхэхийн босгон дээр
ирэхийн даваан дээр — ирэх гэж завдан байгаад болих
болохын даваанд — болон завдах үед
явахын даваанд — яг явах гэж байх агшинд
гурвын даваа — хоёр давсан бөхчүүд гуравдахь ам угтуултайгаа барилдах үе шат
нэгийн даваа — бүх бөхчүүд талцан барилдах хамгийн анхны даваа
тавын даваа — дөрөв давсан бөхчүүд тавдахь учраатайгаа барилдах даваа, энэ даваанд бөхийн хамгийн бага цол болох начин цолыг өгнө
даваа үнэлэх барилдаан — бөхчүүдийг цол, эрэмбээр хэсэг болгон тойргийн журмаар барилдуулж, давсан даваа бүрт шагнал өгөх барилдааны нэг хэлбэр
амаргүй даваа — амар хялбар гүйцэтгэх ажил биш
бардаггүй даваа — давж дийлэшгүй саад бэрхшээл хүч хүрэхгүй ажил
давдаггүй даваа — хийж гүйцэтгэхэд бэрх ажил үйл
даваа өвс — эгнүүлэн хураасан нуруу өвс
Хэлц үг
давааны цаанаас тархидах — нүднээс далдуур муулах, эчнээ загнах
даваа давах — хүнд хүчир, саад бэрхшээлийг туулж өнгөрүүлэх, хэцүү ажлыг хийж дуусах
даваан дээр — үйл явдлын хааш болох болшгүй хэцүү цаг үе, цэг, зааг дээр
Ширтэй хэвтэж байгаа энэ хүнийг цахиур Төмөр гэдэг. Өнгөрсөн намар Луу гүний ноён сүргээс тасалж хөөгөөд гэнэт үерлэсэн Тамирын голд мориноосоо салж үхэхийн даваан дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгүй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ аманд ортол арван даваа
↑ амандаа даваагүй
↑ балардгийн даваан дээр
↑ гол тасардгийн даваан дээр
↑ давдаггүй даваа
↑ өшт хүн өлийн даваан дээр
↑ хэлэндээ хэзээгүй, амандаа даваагүй
Даваа давахад унаа хэрэгтэй
Дарх хийхэд алх хэрэгтэй
Хоршоо үг
даваа гүвээ — овон товон өндөрлөг газар
уул даваа — уул болон түүнийг давах хэсэг
Үгийн гарал
давах (davax, “to climb over”) + -аа(н) (-aa(n)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.