ян
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинСүмийн хуралд унших тусгай аяс; сурахад бэрх учир тусгайлан зохиосон янгийн зургийг судалдаг; хоолойгоор хөг оруулан уянгалуулан эгшиглэх ая
- 1.Нян.
- 1.Дашрам, ялдраа, найр тал.
- 1.чимээТөмөр зэрэг хатуу зүйлийн дуугарах дуу чимээ
- 1.ян даавуу (хөвөнгөөр нэхэж хийсэн маш нимгэн, зөөлөн бөс бараа).
- 1.ян сарьдаг (өндөр уул нуруудын нүцгэн оргил)
- 2.VIIян тан (бүх зүйл бэлэн болсон нь), бүгд ян тан (бүх зүйл бэлэн болсон).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ян |
|---|---|
| Харьяалахын тийн | янгийн |
| Заахын тийн | янг |
| Өгөх орших тийн | янд |
| Гарахын тийн | янгаас |
| Үйлдэхийн тийн | янгаар |
| Хамтрахын тийн | янтай |
| Чиглэхийн тийн | ян руу |
| Олон тоо | янгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ин ян — арга билиг
ян ян хийх — а.хүний үргэлж үглэн янших; б.Нохой үргэлж хуцах; в.чихэнд хангинам дуу чимээ
ян дан — чихэнд хангинах дуу чимээ
ян ин — ялаа батгана зэрэг амьтны нисэхэд дуугарах дуу чимээ
ян хан хийх — нимгэн төмөрлөг зүйлийн доргих, цохих зэрэгт дуу чимээ байн байн гарах
ян орой — уулын эгц орой
ян хүйтэн — маш хүйтэн
Хэлц үг
Ган хийх мөнгөгүй
Ян хийх чимэггүй (зүүлэггүй)
Ян байвал чинтэй
Ямаа байвал ишигтэй
Янсар байвал тариатай
Ян татагч сандарна
Янжуур татагч ханиана
Ян үг
Ямаан сааль
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.