янаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амраг
- 2.Маш дотно, хайртай.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | янаг |
|---|---|
| Харьяалахын тийн | янагийн |
| Заахын тийн | янагийг |
| Өгөх орших тийн | янагд |
| Гарахын тийн | янагаас |
| Үйлдэхийн тийн | янагаар |
| Хамтрахын тийн | янагтай |
| Чиглэхийн тийн | янаг руу |
| Олон тоо | янагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
янаг сэтгэл — эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие биедээ татагдан дотносох сэтгэл
Хэлц үг
янаглан хорлох — хайрлах байдлаар чадах, зовоох
Та бол хувьцаа эзэмшигч болно. Бэлэн мөнгө авна. Удахгүй жаргана гээд байвал жинхэнэ янаглан хорлох гээч болно гэв.
янагаа сахих — хайр сэтгэлээ хувиргахгүй
Мэнд явалгүй яахав дээ, хүү минь идэр залуу байна шүү дээ, би чинь. Миний захих үг янагаа сахиж суугаарай (Д.Нацагдорж, Учиртай гурван толгой).
Элгэн уул байвч гуу жалгыг нь дав
Янаг амраг боловч итгэл занг нь мэд
Элгэн уул байвч гуу жалгыг нь мэдэлгүй битгий давхи
Янаг амраг боловч итгэлийг нь ололгүй үгээ бүү хэл
Элгэн уул байвч гуу жалгыг нь тань
Эсгий нимгэнээрээ цоордог
Янаг зүүдээрээ уйлдаг
Янаг амраг гэдэг
Ертөнцийн өнгө
Янаг ашигт битгий хүний өмнө ор
Эрдэм зүтгэлд битгий хүний хойно ор
Янаг байх эцгийн сэтгэл
Ялдам байх баатрын сэтгэл
Янаг бол эвтэй явах хэрэгтэй
Өстэй бол дуугүй явах хэрэгтэй
Янаг ихэдвэл
Тэнэг ихэднэ
Янаг олоход их удаан
Янаг одоход агшин зуур
Янаг сэтгэлийг ямбаар сольж болдоггүй
Янаг хүний уйлах нь боловч сайхан
Өшөөт хүний инээх нь боловч муухай
Янаг хүний ярвайх нь ч сайхан
Өст хүний инээх нь ч муухай
Янаг хүнийг нүднээс нь
Итгэмжтэй хүнийг үгнээс нь
Ясны өвчтэй хүн хэвтэж чаддаггүй
Янаг өвчтэй хүн сууж чаддаггүй
Зүйр цэцэн үг
Янаг хүний баах нь хүртэл сайхан
Янаг ихэдвэл тэнэг болно
Хоршоо үг
янаг амраг — хайр сэтгэлтэй, дотно янаг хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.