үд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нар голлох, өдөр дунд болох
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үд |
|---|---|
| Харьяалахын тийн | үдийн |
| Заахын тийн | үдийг |
| Өгөх орших тийн | үдэд |
| Гарахын тийн | үдээс |
| Үйлдэхийн тийн | үдээр |
| Хамтрахын тийн | үдтэй |
| Чиглэхийн тийн | үд рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үд дунд — нарны төв, дээд орой хадах эгшин буюу хоногийн хөдөлгөөний явцад нар хаяалбараас хамгийн өндөрт хүрэх эгшин
үд хазайх — орой болох
үд хэвийх — а.нар бөхийх, тонгойх; б.шилж. нас ахих
үдээс өмнө — өдөр дундаас өмнө
үдээс хойш — өдөр дундаас хойш
үдийн амралт — үдийн үед хийх амралт, аянчны өдөр дундын буудал
үдийн завсарлага — өдрийн завсарлага, цайны цаг
үдийн нар — өдөр дундын нар
үдийн халуун — өдөр дундын их халуун
үдийн хоол — өдрийн хоол
үдийн хэрд — өдөр дунд болох үед, өдөр дундын орчим
бага үд — жин үдийн урьдах үе
жин үд — нар хаяалбараас дээш хамгийн өндөрт хүрэх үе
хонь үд оруулах — хонийг үдийн үед авчран сааж, амруулах
Хэлц үг
үдийн нарнаар дэн асаах — үр ашиггүй зүйл хийх, дэмий юм хийх
үд хэвийх — нас ахих
Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ. Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа. Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа гэж дуу байдаг даа.
үдийн нарны сүүдэр шиг — намхан
Үдийн нарны сүүдэр шиг намхан хэнз хүүхэд юм аа.
Өтөлсөн хөгшид
Үд өнгөрсөн наран адил
Үд болтол унтаж
Үхрийн дуугаар сэрэх
Зүйр цэцэн үг
Үдийн газар нэргүй
Үнсний цаана мөргүй
Үдээс хойш халуунгүй
Үхсэнээс хойш нэргүй
Муу хүний ухаан үдээс хойш
Үд болтол унтаж
Үхрийн дуунаар сэрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.