үндэстэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийтийн нэг хэл соёл, газар нутагтай түүхийн урт удаан хугацааны явцад бүрэлдэн тогтсон ястнуудын нэгдэл
- 2.улс, орон нутагт амьдардаг хүмүүс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгnation
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үндэстэн |
|---|---|
| Харьяалахын тийн | үндэстний |
| Заахын тийн | үндэстнийг |
| Өгөх орших тийн | үндэстэнд |
| Гарахын тийн | үндэстнээс |
| Үйлдэхийн тийн | үндэстнээр |
| Хамтрахын тийн | үндэстэнтэй |
| Чиглэхийн тийн | үндэстэн рүү |
| Олон тоо | үндэстнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үндэстний цөөнх — нэг улсад харъяалагдах олон үндэстнүүдээс цөөн тоотон хүмүүс
улс үндэстэн — нэгэн улсад харъяалагдах бүлэг хүмүүс
үндэстний хэл — үндэстний эзэмшин хэрэглэж буй хэл
үндэстний соёл — нийгмийн урт удаан хугцаанд хэвшин тогтсон үндэсний өвөрмөц соёл түүхийн бүх хэлбэр
Хоршоо үг
үндэстэн ястан — нэг хэл яриа, нийтлэг ёс заншил бүхий бүлэг хүмүүсийн ерөнхий нэр
угсаа үндэстэн — гарал үүсэл, хэл соёл нэгтэй хүмүүс
Үгийн гарал
үндэс (ündes, “root, nationality”) + -тэн (-ten).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.