Үндсэн хэсэг рүү шилжих

үнс

нэр үг/uns/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠦᠨᠡᠰᠦ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Шатсан бодисоос үлдэх органик биш нунтаг зүйл
  2. 2.
    Өнгө зүс, урам

Англи утга

  • нэр үгash

Тийн ялгал

Нэрлэхийн тийнүнс
Харьяалахын тийнүнсний
Заахын тийнүнсийг
Өгөх орших тийнүнсэнд
Гарахын тийнүнснээс
Үйлдэхийн тийнүнсээр
Хамтрахын тийнүнстэй
Чиглэхийн тийнүнс рүү
Олон тооүнснүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • аргалын үнс — аргал түлсний дараа гарах хаягдал

  • үнсний сав — тамхины үнс хийх сав

  • үнсний хутгуур — үнс хутгах зүйл

  • үнсэн өнгө — цагаавтар өнгөнд харавтар өнгө хольцсоныг нь

  • үнсэн саарал — үнс мэт зэвхий саарал өнгө

  • үнсэн самбар — хуучир. - тогооны хөөг тостой хольж жижиг банзан хавтсанд наалдуулан дээр нь үнс түрхэн мод, хулсан үзгээр бичдэг бичгийн хэрэглэл

  • үнсэн хөх — а.сааралдуу хөх өнгө, хөх саарал өнгө, б.шилж. айх, сандрах, тэвдэх, уурлах, дургүйцэхэд нүүрний өнгө хувирах

  • үнс муу байх — сэтгэл санаа муу байх, урамгүй байх

  • үнс муутай харагдах — урамгүй харагдах, царай зүс муу харагдах

Хэлц үг

  • үнс ч үгүй болох — юу ч үгүй болох

  • үнс нь хийсч, өрх нь харлах — мөхөх, сүйрэх, үндэс угсаа тасрах

  • үнсийг нь хийсгэх — гэр орон гал голомтыг нь бусниулах

  • үнсэн буу тавих — а.болгоомжгүйгээс осолдож гал руу ус оруулан үнс бургиулах; б.шоодсон. орон гэр бохир муухай байдалтай байх

  • үнсэн дээр — их ойрхон, маш ойр

  • үнсэн товрог — дайн тулаан, гал түймэрт дайрагдаж бүрмөсөн эвдэрч сүйдсэн зүйлийн үлдэгдэл

  • үнсэн чандруу болох — а.юу ч үгүй болтлоо шатах, сүйрэх; б.шилж. устах, үгүй болох

  • үнсэн товрог болгох/үнсэн чандруу болгох — юу ч үлдээлгүй эвдэлж сүйтгэх, хүйс тэмтрэх

  • үнсэнд хаясан шалз — юу ч үгүй болж ганцаар хаягдах

  • үнсээр хийсгэх — юу ч үгүй болгох, хүйс тэмтрэх, устгах

  • үнсээр чөдөр зангидах — бүтэшгүй зүйл мөрөөдөх, үл бүтэх зүйл санах

  • үнсэн овооноос шоргоолж хайх — үл бүтэх зүйл санах, мөрөөдөх

  • үнсэн царайлах — дургүйцсэн болон ихэд айснаас царай нь зэвхийрэх

  • үзвэл үнс, харвал хальс болох — харж үл болох

  • үнсэн товрог/чандруу болгох — юу ч үлдээлгүй эвдэлж сүйтгэх, хүйс тэмтрэх

    Улиастайг нь үнсэн товрог болгоод, бүгдийг нь Чигэстэй голд урсгаад ташаагаа тулаад зогсож байх юмсан (С.Удвал, Их хувь заяа).

    Тариатын хүрээг би энэ гараараа үнсэн товрог болгоно доо гээд Жаргал зангидсан гараараа зангахад чичирч байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Дэчин хажуугийнхаа хүнээс ичин нэрэлхэх тул шүд хавиран “ална, хядна, үнсэн товрог болгоно” гэж дэмий хашхиран сэтгэлээ зогоож байлаа (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • ~Өмхий зоорин дотор

  • Үнсэн царайлан сууцгаана

  • Өдрийн уртыг өнгөрүүлэхдээ

  • Үлгэр оньсогыг ярина

  • Гундсан сэтгэлийг сэргээхдээ

  • Худал баахан ярина (Д.Нацагдорж, Уйтгар зовлонг санагдуулахуй)

  • үнсэн чөдөр зангидах — бүтэшгүй зүйл мөрөөдөх

    Их юманд санаархана гэж байгаа. Үнсэн чөдөр зангидна гэж ч ам гарч мэдэх нөхөр шүү.

  • үнсэнд хаягдсан шалз шиг/мэт — хэн ч хайхрахгүй, ойшоохгүй болох, харж үзэх хүнгүй болох

    Түүнтэй уулзалгүй хүнтэй суугаад, эцэст нь эрлэгийнд очиход над хэлэх үг байхгүй гэж хэсэг дуугүй явсны дараа хэлэв. –Тийм ч атугай Эрдэнэ чамайг үнсэнд хаясан шалз шиг орхисон шүү дээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    “Чи үүнийг дагаад бид хоёрыг үнсэнд хаясан шалз шиг орхих цэвдэг сэтгэлтэй үр юм бол түүнээ түргэн хэлээд аль” гэж Итгэлт үргэлжлүүлэн хэлэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • үнсээ дэрлэх — ядуурах, хоосрох

    Үрт хүн үнс дэрлэхгүй.

  • ↑ голомтын үнс зөөх

  • ↑ үзвэл үнс, харвал хальс болох

  • Гал мэт бадарсан цогцос

  • Үнс мэт хийснэ

  • Охин хөгширвөл гэрийн буг

  • Үнс ихэдвэл галын буг

  • Үндэс бүдүүнтэй модны мөчир нь бүдүүн

  • Үнс ихтэй айлын гал нь илүү

  • Үнс гэдэг шатсаных

  • Сүнс гэдэг шүтсэнийх

  • Үнс гэж овоо

  • Үс гэж самбай

  • Үнс ихдэхлээр галын зуд

  • Хүүхэн өтлөхлөөр гэрийн зуд

  • Үнс ихэдвэл тулганы буг

  • Хүүхэн ихэдвэл гэрийн буг

Зүйр цэцэн үг

  • Үнс гэдэг шатсаных

  • Сүнс гэдэг шүтсэнийх

  • Үнс ихэдвэл тулганд багтахгүй

  • Хүүхэн ихэдвэл гэрт багтахгүй

Хоршоо үг

  • үнс нүүрс — шатаж дууссанаас үлдэх зүйл

  • үнс тоос — шатаж дууссанаас үлдэх зүйл болон түүнээс гарах шороо

  • үнс шороо — тоос тортог, хир буртаг

  • үнс нурам — ямар нэгэн зүйл шатсаны дараа үлдэх нунтаг саарал зүйл

  • үнс хог — шатаж дууссанаас гарах хаягдал

  • үнс чандруу — гал түймэр зэргээс үлдэх зүйл

Үгийн гарал

From Proto-Mongolic *hünesün, perhaps related somehow to Proto-Tungusic *pulepten (“ashes”). Compare Dongxiang funiesun, Evenki хулэптэн (huləptən).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.