үнхэлцэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Зүрхний гадуурх уут;
- 2.Мөн түүнд мах чихэж битүүлсэн үндэсний хоол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнхэлцэг |
|---|---|
| Харьяалахын тийн | үнхэлцгийн |
| Заахын тийн | үнхэлцгийг |
| Өгөх орших тийн | үнхэлцэгт |
| Гарахын тийн | үнхэлцгээс |
| Үйлдэхийн тийн | үнхэлцгээр |
| Хамтрахын тийн | үнхэлцэгтэй |
| Чиглэхийн тийн | үнхэлцэг рүү |
| Олон тоо | үнхэлцгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үнхэлцэг чанах — амталж бэлдсэн үнхэлцэгийг чанаж болгох
үнхэлцэг чихэх — зүрхний үнхэлцэгэнд мах чихэх
Хэлц үг
үнхэлцэг баатар — гаднаа сүр бадруулдаг боловч цаанаа хулчгар зантай хүн
үнхэлцэг нь хагарах шахах — ихэд айх, сүнсээ гартал айх
үнхэлцэг амаар гарах [шахах/дөхөх] — их л айж гэлмэн ухаа томоо алдан бэгтрэх
Яг энэ мөчид түгшүүрийн өөр харанга дэлдэж, дуун дохио орилсоор ойртож дуулдсанд үнхэлцэг амаар гарах дөхсөн.
үнхэлцэг нь хагарах шахах/дөхөх — ихэд айх, сүнсээ гартал айх
Үнхэлцэг нь хагарах шахсан Санжмаа өвөөгийнхөө өвдөг тэврэн чарлав (Д.Нямаа, Арандалынхан).
Ёо ёо, хоёр чөтгөрөөс ингэж айх гэж. Үнхэлцэг хагарчих дөхлөө... (Ш.Гаадамба, Сургуулийн шинэ байшинд).
үнхэлцгийн чинээ — жижиг, бага, жаахан
Үнхэлцгийн чинээхэн бор гэр нь ч гэсэн өөвийгөөд уулын нөмөртэй тулдаа л хаврын хавсарганд уначихдаггүй бололтой (Б.Ганбат, Мөсөн чихэр).
үнхэлцгээ хагартал — тун их
Болд хүү түрүүчийн цасны цоохрыг дагасаар толгойн орой дээр гарвал, өөрөөс нь хэдхэн алхмын зайтай цал буурал толгойтой, үсээ сэгсийлгэсэн авгай ганцаараа чанга чанга ярин газар самардаж явахыг хараад үнхэлцгээ хагартал айв (Ч.Алагаа, Хилэн хар морьт).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.