Үндсэн хэсэг рүү шилжих

үнэ

нэр үг/un/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠦᠨ᠎ᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    э.з. Мөнгөөр үнэлсэн таваарын бодот өртөг
  2. 2.
    шилжсэн утгаНэр алдар, алдар хүнд, нэр хүнд
IIнэр үг
  1. 1.
    амьтанХүрнэтэй адилхан, нарийн биетэй, шаравтар үстэй амьтан

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгprice, cost, estimate, rate, tariff, value, worth, charge, denomination, expense, bill

Тийн ялгал

Нэрлэхийн тийнүнэ
Харьяалахын тийнүнэний
Заахын тийнүнэг
Өгөх орших тийнүнэд
Гарахын тийнүнэнээс
Үйлдэхийн тийнүнэгээр
Хамтрахын тийнүнэтэй
Чиглэхийн тийнүнэ рүү
Олон тооүнэнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • үнэ арцах — худалдах юмны өртөгийг их бага гэж маргалдах

  • үнэ буух — юмны өртөг буурах

  • үнэ засагч — а.худалдагч болон худалдан авагч хоёрын хооронд зуучлан үнэ ханшийг нь тохируулан дундаас нь шан авах этгээд; б.худалдааны газрын юмны үнэ тогтоох хүн

  • үнэ зохиох — юмыг хийж үйлдэхэд зарцуулсан зүйл, ажилчны хүч хөлсийг таацуулан бодож өртгийг зохиох

  • үнэ ихтэй — өндөр ханштай

  • үнэ нэмэх — өртөгийг нэмэх

  • үнэ өгөх — бусдын худалдах юманд өөрийн авах гэж хүссэн үнийг хэлэх

  • үнэ суулгах — өгөх хөлсний дотроос зээлсэн, авсан зүйлийн нь үнийг суутган авах

  • үнэ таацах — өртөг тохиролцох

  • үнэ тогтоох — юмны өртөгийг тогтоох

  • үнэ тохирох — үнэ таацах

  • үнэ хайрлахгүй — ямар ч үнэтэй байсан хамаагүй

  • үнэ хаях — тогтоосон үнэгүй зүйлд үнэ өгөх

  • үнэ хаялцах — нэг юмыг авахыг хүссэн хүмүүс нэг нэгнээсээ илүү үнэ өгөн өрсөлдөх

  • үнэ хүрэх — үнэ ихтэй болох

  • үнэ хаялцуулах худалдаа — үнэ цэнэтэй зүйлийг сонгон шалгаруулах журмаар үнэ тогтоож борлуулах үйл ажиллагаа

  • үнэ хэлэлцэх — худалдагч худалдан авагч хоёр тухайн барааны үнийг дээд доош болгон зөвшилцөх

  • үнэд хүрэх — худалдах гэсэн юмны үнэ их болох

  • үнийн өсөлт — бараа бүтээгдэхүүний мөнгөн өртөг нэмэгдэх

  • үнийн зохицуулалт — төрөөс эсвэл байгууллагаас тухайн барааны эрэлт хэрэгцээ, иргэдийн худалдан авах боломж зэрэгт тохируулан бараа бүтээгдэхүүний үнийн талаар авах арга хэмжээ

  • үнийн санал — худалдаа, үйлчилгээний байгууллагаас бараа бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ явуулах үнийн жагсаалт

  • үнийн судалгаа — түүхий эд материал, өргөн хэрэглээний болон үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн дээд болон доод үнийг тогтоох үйл ажиллагаа

  • бөөний үнэ — олноор зарах үнэ

  • жижиглэнгийн үнэ — ширхэгээр буюу цөөнөөр зарах үнэ

  • зах зээлийн үнэ — а.худалдаанд зарагдаж байгаа үнэ; б.зах зээлийн бусад зүйлийн үнэ ханштай дүйцүүлэн бодсон өртөг

  • үнэ төлбөргүй — а.өр ширгүй; б.өртөггүй

  • үнэ цэнэтэй аж ахуйн нэгж — улсын төсөв бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр, албан байгууллага

  • үнэд орох — а.үнэ нь нэмэгдэх; б.шилж. дургүйлхэх, чадах боловч чадахгүй хэмээн цааргалах

Хэлц үг

  • үнэ хадах — юмны үнэ маш их нэмэгдэх, юм маш их үнэтэй байх

  • үнээ барах — нэр хүндээ алдах, нэрээ барах

  • Үнэ гэж хүчтэй

  • Үйл гэж халтай

  • Үнэ ихтэй чулуунаас

  • Үнэн нөхөр үнэтэй

  • Үнэ мэдэхгүй байж

  • Үнэгэн малгай өмсөх

Зүйр цэцэн үг

  • Үнэ ихтэй чулуунаас нч нөхөр дээр

  • Үнэ мэдэхгүй байж гэн малгай өмсөх

  • Үнээ мэдэхгүй хэрээ үнсэн дээр хөрвөх

  • Зусарч хүн үнээ бардаг

  • Зусаг ямаа шимээ бардаг

Хоршоо үг

  • үнэ өртөг — а.бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гаргасан зардал, худалдан борлуулах ханш; б.ажлын хөлс

  • үнэ сүйтгэл — а.зардал; б.өр төлбөр

  • үнэ төлбөр — а.өр; б.өртөг

  • үнэ тунь — хүний үнэд орох, туньж гомоорхох зан байдал

  • үнэ ханш — мөнгөөр үнэлсэн үнэлэмж

  • үнэ цай — юмны өртөг, зардал

  • үнэ цэнэ — юмны чухал хэрэгцээт чанар

  • үнэ хөлс — юмны үнэ цэнэ, хүний хийсэн хөдөлмөрийг мөнгөөр үнэлсэн хувь

  • үнэ хүнд — нэр хүнд

  • үнэ хүндгүй — нэр хүндгүй, муу нэртэй

Товчилсон үг

  • УҮСХ — Улсын Үнэ, Стандартын Хороо

  • ҮСУХ — Үнэ, Стандартын Улсын Хороо

  • ҮСЭШИ — Үнэ, Стандартын Эрдэм Шинжилгээний Институт

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.